Гаити улсад их хэмжээний аадар бороо орсны улмаас 10 мянга гаруй орон сууц бүхэлдээ үерийн усанд автаад байгаа талаар мэдээллээ. Мөн гамшигт нэрвэгдэн амь насаа алдсан хүний тоо 5-д хүрээд байгаа талаар мэдэгдсэн байна.
Карибын тэнгисийн Их Антилийн арлууд болон Хиспаниола арал дээр оршдог Бүгд Найрамдах Гаити улсад маш их хэмжээний аадар бороо орж, үер усны гамшиг тохиолдоод байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хэдэн өдөр тасралтгүй үргэлжлэн орсон борооны улмаас амиа алдсан 5 хүний 2-нь бага насны хүүхэд байсан талаар онцоллоо. Байгалийн энэ гамшигт үзэгдлийн улмаас нутгийн баруун-урд хэсэгт орших Ле-Ко хотын оршин суугчид хамгийн ихээр нэрвэгдсэн талаар мэдэгдлээ. Орон гэр нь үерт автсан тул олон зуун мянган хүн орон гэрээ орхиход хүрээд байгаа юм байна. Хот, суурин газрын ойролцоо урсах хэд хэдэн гол эргээ халин үерлэжээ. Үүнээс болж дэд бүтэц тэр дундаа зам харилцаа хаагдахад хүрсэн байна. Орон нутгийн эрх баригчид нутгийн иргэдэд хандан нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа тул тэднийг бэлэн байдалд байхыг сануулсан байна.
Тус улсын цаг уурын газраас өгсөн мэдээлэлд дурдсанаар, энэ бороо энэ долоо хоногийн сүүл хүртэл үргэлжлэх хандлагатай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг анхааруулжээ. Гаити улсад жил бүрийн 6-р сараас 11-р сарыг дуустал борооны улирал тохиодог. Жил бүрийн энэ хугацаанд тус улсад үер усны гамшиг тохиох нь элбэг байдаг байна. Ойролцоогоор 10,6 сая хүн амтай Гаити улс манай гарагийн баруун хэсэгт орших ядуу, буурай орноор нэрлэгддэг юм. 2010 он гэхэд л тус улсад байгалийн хүчтэй газар хөдлөлт болж ойролцоогоор 220 мянга гаруй хүн харамсалтайгаар амь насаа алдаж байсан юм байна.
Мөн 2016 онд болсон “Мэтью” далайн шуурганы улмаас мянга орчим хүн амиа алдаж байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
| Гаити улсад их хэмжээний аадар бороо орсны улмаас 10 мянга гаруй орон сууц үерт автжээ | ||
| Үзсэн: 2554 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.