Шууд Chart

БНХАУ-ын технологийн хамгийн том үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

2017-11-20 14:26:01

БНХАУ-ын технологийн хамгийн том үзэсгэлэн энэ  сарын 17-нд буюу өнгөрсөн баасан гарагт Гуандун мужийн Шэньжэнь хотод нээгдлээ. 19 дэх удаагаа нээгдэж буй үзэсгэлэн худалдаанд дэлхийн 30 гаруй улс орны 3000 гаруй компани өөрсдийн бүтээсэн хамгийн сүүлийн үеийн техник технологийг агуулсан бүтээгдэхүүн, шинэ инновацийг танилцуулж байна.

Нийтдээ 120 мянган м.кв талбайг хамарсан энэхүү үзэсгэлэн худалдаанд байгаль орчныг хамгаалах, биологийн шинжлэх ухаан, шинэ эрчим хүч, шинэ материал, цэрэг-нийгмийн интеграци, мэдрэгч технологи зэрэг салбарын өндөр технологийн бүтээгдэхүүнүүд илүүтэй эзэлж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд БНХАУ-ын ерөнхий цөмийн эрчим хүчний группийн зохион бүтээсэн цөмийн цахилгаан станцад ажиллах чадвартай роботыг танилцуулсан байна.

Уг робот нь станцад гарсан аливаа эвдрэл гэмтлийг илрүүлэхэд туслахаас гадна өндөр нарийвчлалтай зураг авахын тулд хүний гар хүрэхээргүй газарт, эсвэл маш нарийн хэмжээтэй зайд авирч чадахаас гадна цацраг идэвхит туяанд тэсвэртэй материалаар ашиглаж хийсэн байна.

Мөн зөөврийн 3D кино театрыг танилцуулсан байна. Зургаан өдөр үргэлжилж маргааш өндөрлөх энэ удаагийн өндөр технологийн үзэсгэлэнг ойролцоогоор 500 гаруй мянган хүн үзэж сонирхоод байна. "WeChaт"-ыг үүсгэн байгуулагч "Тенсент холдингс" компани 1999 оноос эхлэн жил тутам зохион байгуулж буй энэ үзэсгэлэн худалдаа нь БНХАУ-ын өндөр технологийн хамгийн том бөгөөд нэр хүндтэй үзэсгэлэн худалдаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын технологийн хамгийн том үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна   
Үзсэн: 2291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй