Шатамхай мөс гэдэг нь тэнгисийн гүнд хуримтлагддаг, мөн эх газрын мөнх цэвдэгт өндөр даралт, бага дулааны нөхцөлд бүрэлддэг байгалийн шатамхай хий болон уснаас бүрэлдсэн мөс шиг бодис. Тодруулбал, өндөр хүчин чадалтай эрчим хүч юм. Нэг шоо метр шатамхай мөснөөс 0.8 шоо метр ус болон 164 шоо метр байгалийн хий ялгарч, түүнээс ялгарах энерги нь нүүрс, нефтиэс хамаагүй их байдаг бөгөөд ялгарах бохирдол нь нүүрс, нефтиэс бага, бохирдол багатай цэвэр эрчим хүч юм байна.
Шатамхай мөсний нөөц маш их буюу урьдчилсан судалгаагаар 80 тэрбум тонн нөөцтэй гэж тогтоогджээ. Түүнд агуулагдах органик нүүрстөрөгчийн нөөцийн ерөнхий хэмжээ дэлхийн нүүрс, нефть, байгалийн хийгээс хоёр дахин их байдаг тул олон улсын хэмжээнд нефть, байгалийн хийг орлох эрчим хүчний эх үүсвэр гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм. Энэ шатамхай мөсийг өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын нутаг дэвсгэр, Өмнөд Хятадын тэнгисийн хойд хэсгийн Шэньхү хай булангаас анх илрүүлсэн.
Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр уг элементийг олборлох туршилтыг амжилттай хийсэн байна. Хэдийгээр уг элементийг олборлоход төвөгтэй байсан ч 2030 оноос өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын суурийг тавихаар төлөвлөж байна.
БНХАУ-ын Эх баялаг, нутаг дэвсгэрийн яамнаас байгалийн хий, усны нэгдлийн нэг зүйл болох энэ шатамхай мөсийг шинээр нээсэн эрдэс баялаг болохыг тогтоосноор энэ нь БНХАУ-ын 173 дахь эрдэс баялаг болж буй аж.
Шинэ эрдэс баялгаар тогтоож, бүртгэж авсан үндэсний эрчим хүчний эх баялгийн аюулгүй байдлыг баталгаажуулахад ашигтай учраас шатамхай мөсийг олборлох, үйлдвэрлэх үйл явцыг илүү хурдтай болгох юм байна.
| Шатамхай мөсийг БНХАУ-ын 173 дахь эрдэс баялгаар бүртгэн авчээ | ||
| Үзсэн: 1408 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.