Аргентины тэнгисийн цэргийн хүчний “Сан-Хуан” шумбагч онгоц удирдлагын төвөөс холбоо тасарсан гэсэн мэдээллийн дагуу эргийн бүсийн хамгаалалтын болон тус улсын тэнгисийн цэргийн хөлөг онгоц ор сураггүй болоод байгаа шумбагч онгоцыг эрэн хайж ажиллагаагаа эхлүүлсэн ч өнөөдрийг болтол олоогүй байгаа болон эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа талаар мэдээлж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, шумбагч онгоц Өмнөд Атлантын далайн бүсэд алга болоод хоёр хонож байгаа юм.
Аргентины тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчийн мэдэгдсэнээр, шумбагч онгоцны тавцан дээр 44 хүн зорчиж байжээ. Удирдлагын төвөөс холбоо тасрахын өмнө “Сан-Хуан” шумбагч онгоц Пентагоны эргээс ойролцоогоор 400 км-ийн зайд байсан байна. Шумбагч онгоцноос яагаад холбоо тасарсан болон ямар шалтгааны улмаас ор сураггүй болсон талаарх тодорхой мэдээллийг хараахан өгөөгүй байгаа. Харин энэ талаар Аргентины “Ла Национ” сонинд мэдээлснээр, шумбагч онгоцны хөлгийн тавцанд цахилгаан хангамжийн системтэй холбоотой доголдол үүссэн байж болзошгүй гэнэ.
“Сан-Хуан” шумбагч онгоц нь “Ти-ар-1700” загварынх буюу Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд 1985 онд Аргентины тэнгисийн цэргийн хүчний харьяалалд оржээ. Төлөөлөгч Энрике Бальбигийн мэдээлснээр, ""Сан-Хуан" шумбагч Ушуай дахь тэнгисийн цэргийн хүчний боомтоос Мар-Дель-Плата боомтын зүг хөдөлсөн ч замдаа холбоо тасарсан. Гэхдээ тус шумбагч онгоцыг бүр мөсөн ор сураггүй болсон гэж бодохгүй байна. Харин харилцаа холбооны асуудал дээр холбоо тасарсан" гэж үзэж байна хэмээн онцоллоо. Цаашид эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллана гэдгийг мэдэгдсэн байна.
| “Сан-Хуан” шумбагч онгоцыг эрэн хайх ажил үргэлжилж байна | ||
| Үзсэн: 1561 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.