Шууд Chart

Тусламжийн бүтээгдэхүүн тараах үеэр эмх замбараагүй байдал үүсчээ

2017-11-20 14:48:49

Марокко улсын өмнөд нутгийн Эс-Сувейра мужид хоол хүнсний тусламжийг түгээж байхад хүнсний тусламжийг авах гэсэн иргэдийн дунд, эмх замбараагүй байдал үүссэний улмаас 15 хүн олны хөлд дарагдаж амиа алдаж, 10 хүн гэмтэж бэртжээ. Амиа алдаж, гэмтэж бэртсэн хүмүүсийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд болон өндөр настнууд эзэлж байна.

Энэ эмгэнэлт үйл явдалтай холбогдуулж, тус улсын хаан IV Мохаммед, амиа алдсан болон гэмтэж бэртсэн иргэдийн ар гэрт дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгожээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаагаар,  долоо хоног тутам иргэдэд тараадаг хүнсний бүтээгдэхүүн тараах ажиллагааны үеэр нэг хүнд 16 америк доллартой тэнцэхүйц хэмжээний хоол, хүнсний тусламжийн бараа ногддог байна.

Сүүлийн жилүүдэд Марокко улсад ган гачиг нүүрлэх болсноор, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарцад илүүтэй нөлөөлөх болж, үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ, өртөг 4-5 дахин нэмэгджээ. Тиймээс, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, Хойд Африкийн хамгийн алслагдсан бүс нутаг болох Марокко улсад, хүнсний тусламжийг илүүтэй үзүүлэх болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тусламжийн бүтээгдэхүүн тараах үеэр эмх замбараагүй байдал үүсчээ  
Үзсэн: 1536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй