Шууд Chart

Орхончууд аварга тогоочоо шалгаруулж байна

2017-11-20 17:02:29

Монголын тогооч нарын холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон Орхон аймгийн засга даргын тамгын газартай хамтран аймгийн аварга тогооч, нарийн боовчныг шалгаруулдаг. Энэ оны аварга тогооч, нарийн боовчныг шалгаруулах тэмцээнд СӨБ-ийн цэцэрлэгийн тогооч нарыг тусад нь өрсөлдүүлснээр өмнөх жилүүдийн тэмцээнээс онцлогтой боллоо.

Хүнсний аюулгүй байдал, хоолны соёл урлагийг түгээн дэлгэрүүлэгч хоол үйлдвэрлэлийн чиглэлийн шилдэг тогооч нарийн боовчныг шалгаруулах тэмцээнд нийт салбар бүрийн төлөөлөл 80 гаруй тогооч ур чадвараа сорьж өрсөлдөж байна. Өмнөх жилүүдэд хүүхдийн хоол, эмнэлэг цэцэрлэг, сувилалын хоол зэрэг нь нийлж ордог байсан бол энэ жилийн тухайд тусад нь төрөл болгон тусад нь өрсөлдүүлж байгаа нь илүү онцлогтой байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Тэмцээн таван төрлөөр буюу сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хоол, нийтийн хоол, ресторан зоогийн газрын хоол, амтлаг хоол, шилдэг баг хамт олон гэсэн төрлөөр шилдгүүдээ галгаруулахаар өрсөлдөж байна.

Орхон аймаг нь мастер тогооч нар олон бөгөөд өнгөрсөн оноос эхлэн тогоочдын аварга шалгаруулах тэмцээнийг өөр орон нутаг, гадны шүүгчдээр шүүлгэж, шударга зохион байгуулахад анхаарч байна.

Энэ жилийн тухайд Монголын мастер тогооч Дашцэрмаа, Ууган мастер, Наранжаргал мастер  гэсэн ахмад тогооч шүүж байгаа бол зэргэлдээх орон нутаг Булган, Дархан-Уул аймгийн Монголын тогоочдын холбооны салбар зөвлөлийн тэргүүнүүд шүүн явуулж байна.

 Ийнхүү Орхон аймгийн хоол хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллаж, амттай сайхан хоолоор үйлчилдэг тогооч нар илчлэг, орц хэмжээ, амч чанарыг хослуулан өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхончууд аварга тогоочоо шалгаруулж байна   
Үзсэн: 1705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй