Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах олон улсын өдрийг угтаж “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сарын аяныг эхлүүллээ. Энэ хүрээнд суугаа волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.
Тус аймагт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвхитэй хөдөлгөөнд хамруулах, суугаа волейболын спортыг сурталчилан таниулах, нийтийн биеийн тамирыг сурталчлах зорилгоор дээрх тэмцээнийг зохиож байгаа аж.
Холимог дөрвөн баг өрсөлдсөн уг тэмцээнийг Орхон аймгийн засаг даргын тамгын газар, биеийн тамирын спорт хороо, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Дэлхийн зөв олон улсын байгууллагын Эрдэнэт нутгийн хөгжил байгууллага хамтран зохион байгуулж буй.
Орхон аймагт нийт 4058 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд халамж үйлчилгээний газар болон орон нутгаас тодорхой хөрөнгө төсвийг батлан дэмжин ажилладаг бөгөөд хөгжлийн өэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн баг тамирчид суугаа волейболын УАШТ-д өрсөлдөх юм.
| Орхонд суугаа волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж байна | ||
| Үзсэн: 1614 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.