Дэлхийн хамгийн шилдэг төдийгүй хурдан автомашин үйлдвэрлэгч Италийн автомобайл Ламбаоргини компани цоо шинэ загварын “Terzo Millenio” нэртэй концепц загвараа танилцуулсан байна. Энэ бол цахилгаан хөдөлгүүрээр тоноглосон "Lamborghini" авто хүлэг юм. Хүчирхэг автомашин маш том хөдөлгүүртэй байх шаардлагатай. Тэр хэмжээгээрээ хурдтай, хүчтэй байдаг. Дэлхийн хамгийн хурдан автомашины нэг бол бензин хөдөлгүүртэй "Lamborghini" гэдэгтэй хэн ч маргахгүй.
Харин автомашины технологийн хөгжил жижигхэн ч деталь хэсгээс ч том деталь хэсэг хүртлээ улам боловсронгуй болсоор байна. Өөрөөр хэлбэл улам ухаалаг төхөөрөмжөөр хангагдаж байна. Харин энэ бүгдийг бензин хөдөлгүүртэй автомашинд байна гэж төсөөлөхөд үнэхээр хэцүү. Тийм ч үүднээс Италийн алдарт үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүртэй "Lamborghini" машины концепц загварыг танилцуулаад байгаа юм. Энэ загвараа эко түлш зарцуулалттай хүчирхэг хөдөлгүүртэй шинэ орчин үеийн тээврийн хэрэгслийн оргил хэмээн тэд үзэж байна.
Эх сурвалжуудын өгсөн мэдээлэлд дурдсанаар, одоо цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ашиглагддаг уламжлалт литийн батарейг хэрэглэхгүй харин ашиглагдсан конденсаторыг эрчим хүч хуримтлуулагчийн оронд ашиглах юм байна. Гэхдээ энэ технологийг одоогоор туршиж байгааг мэдээлсэн ч төсөл хөтөлбөрийн хүрээнд заасан хугацаандаа бүрэн дуусаж, ашиглагдах болно гэдгийг онцолсон. Цахилгаан хөдөлгүүртэй автомашины хамгийн чухал зүйл бол эрчим хүч хуримтлуулагч батарей байдаг. Энэ хүрээнд технологийн мэргэжилтнүүд ухаанаа уралдуулан шинэ төрлийн батарейг бий болгохоор зорин ажиллаж байгаа юм.






| “Terzo Millenio” концепц загварыг танилцууллаа | ||
| Үзсэн: 2104 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.