Шууд Chart

“Мanta Droid” далайн робот-шулмыг тэнгисийн усанд туршина

2017-11-21 12:07:21

Сингапурын Үндэсний их сургуулийн эрдэмтийн баг робот-мантаг зохион бүтээж, эхний туршилтаа усан санд хийгээд байгаа юм. Дараагийн ээлжид далай тэнгисийн усанд туршиж үзэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тодруулбал, эрдэмтдийн бүтээсэн роботыг тогтмол болон тогтмол бус усны гүнд хэрхэн шумбаж байгааг тогтоох судалгаа туршилтыг хийх гэж байгаа аж.

Голдуу Энэтхэгийн далайн бүсэд тэр дундаа далайн гүнд амьдардаг сонирхолтой амьтдын нэг бол манта. Харин монголчууд түүнийг далайн шулам гэж нэрийддэг. Сингапурын зохион бүтээгчид болон эрдэмтэд энэ амьтны бүтэц, усанд сэлэх хөдөлгөөнийг тулгуурлан робот мантаг бүтээгээд байгаа юм байна. “Мanta Droid” гэж нэрлэгддэг энэ робот төхөөрөмж нь усан сангийн тогтмол усанд ямар ч асуудалгүй сэлж чаджээ. Харин далай тэнгисийн хүчтэй давлагаа болон ширүүн урсгалтай үед хэрхэн шумбах болох сэлэх бол гэсэн асуултын хариултыг олохоор ийнхүү шинэ туршилт хийхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн.

Далайн шулам бол усны гүнд амьдардаг усанд сэлэхдээ шувууны далавчны хөдөлгөөн мэт хөдөлгөөний тусламжтайгаар сэлдэг амьтан. Яг энэ хөдөлгөөн дээр тулгуурлан энэхүү робот мантаг бүтээсэн юм байна. Профессор Шев Чи Менгээр ахлуулсан оюутнуудын багийн бүтээсэн энэ робот төхөөрөмжийн урт нь 35 см, далавчны урт 63 см бол жин нь ердөө 700 грамм жинтэй. Усан дотор нэг секундэд 0,7 метр хүртэл зам туулах чадвартай юм. Ямар нэгэн онцгой үйл хөдлөл хийлгүйгээр энгийн горимд ажиллахдаа усан дотор 10 цаг хүртэл ажиллах боломжтой батарейгаар хангагджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Мanta Droid” далайн робот-шулмыг тэнгисийн усанд туршина  
Үзсэн: 2293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй