Шууд Chart

Унадаг дугуйнд зориулагдсан “Rubbee X” төхөөрөмж ирэх онд худалдаалагдаж эхэлнэ

2017-11-21 12:16:28

Хүн ам, автомашины нягтрал ихтэй хотын иргэд ажил гэрийн хооронд унадаг дугуйг ашиглах нь орчин үеийн шинэ стиль имиж болж байна. Энэ ч утгаараа унадаг дугуйны хэрэглээг хялбар болгох, технологийн шинэчлэлүүд ч мөн улам хөгжиж, нэмэгдсээр байгаа. Технологийн шинэчлэл, шинэ төсөл санааг хэрэгжүүлэн санхүүжүүлэгч АНУ-ын "Kickstarter" компани шинэ загварын “Rubbee X” төхөөрөмжийг олон нийтэд танилцуулсан байна. Энэ бол унадаг дугуйны эко жижиг хөдөлгүүр юм.

Спортоор хичээллэх, унадаг дугуй унах нь эрүүл мэндэд нэн тустай гэдгийг хэн бүхэн мэднэ. Харин унадаг дугуйг дан ганц хөлөөрөө жийж явах нь нэг талаараа хүний биеийг ядраадаг. Үүнийг шийдэх ганц эко шийдэл, гарц бол “Rubbee X” төхөөрөмж юм. Анх 2013 онд эхний загвараа олон нийтэд танилцуулж, худалдаалж эхэлсэн энэ төхөөрөмжийн 2018 оны загварыг танилцууллаа.

Энэ төхөөрөмж мэдээж ухаалаг хэд хэдэн төхөөрөмжүүдээр хангагдсан. Мөн батарей, камер, цэнэглэгч, дохиолол гэх мэт... Сүүлийн үеийн цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ашиглагдаж байгаа литвийн батарейгаар тоноглогджээ. Батарейг сольж, цэнэглэх боломжтой. Нэг батарейгаар 16 км зам туулах бол үлдсэн нөөц 2 батарейг ашиглан 48 км зам туулах бүрэн боломжтой юм.

250 ватт хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар 25 км цаг хүртэл хурдлах чадвартай. Дээд хурд нь 32 км цаг хүртэл нэмэгдэх боломжтой хэрэв нэмэлт батарейг суулгасан тохиолдолд. Мөн ухаалаг гар утсаараа дамжуулан команд өгөх боломжтой болжээ. Үүнээс гадна хүний биеийн хөдөлгөөний тусламжтайгаар баруун болон зүүн мөн зогсох гэсэн гэрлэн дохиог асаах ухаалаг мэдрэгчтэй юм байна. “Rubbee X” унадаг дугуйны төхөөрөмж ирэх 2018 оны зун гэхэд 269 фунт буюу ойролцоогоор 355 америк доллароор худалдаалагдаж эхлэх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унадаг дугуйнд зориулагдсан “Rubbee X” төхөөрөмж ирэх онд худалдаалагдаж эхэлнэ  
Үзсэн: 2436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй