Шууд Chart

Сургуулийн орчинд шарсан хуурсан бүтээгдэхүүн худалдаалахыг хориглолоо

2017-11-21 12:52:43

Орхончууд дунд сургуулийн орчинд шарсан хуурсан бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон анхны аймаг боллоо.

Дээрх аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү Засаг даргын шуурхай зөвөлгөөнд БСУГ, МХГ, ЭМГ-т сургууль, цэцэрлэгийн цайны газарт шарсан хуурсан хоол хүнс худалдаалахыг зогсоох үүрэг өглөө.

Тэрбээр "Сургуулийн цайны газарт хуушуур, пирошки зэрэг шарсан хуурсан бүтээгдэхүүн борлуулж байгаа нь сурагчдын ходоод гэдсийг хямраах, дотор эрхтэний архаг суурь өвчтэй болгох эхний шалтгаан болж байна. Тиймээс даруйхан арга хэмжээ ав" хэмээн үүрэгдэв.

Ийнхүү хэдийд, ямар тосонд шарсан нь үл мэдэгдэх шарсан ороомог, хуушуур, пирошкины үе боловсролын орчинд дуусгавар болж, хүүхдүүд эрүүл хүнс хэрэглэх эхний нөхцөл бололцоо бүрдэж эхэллээ.

Хамгийн муу хоол хүнсийг шарж амт оруулдаг, нэг тосонд олон удаа шардаг гээд маш их асуудал байдгыг хүн бүр мэддэг ч хүүхдийн хувьд энэ нь хамаагүй мэт байсныг ийнхүү халах шийдвэр гарлаа.

"Монголын мэдээ" сувгийн Орхон аймаг дахь сурвалжлагч А.Саранчимэг 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сургуулийн орчинд шарсан хуурсан бүтээгдэхүүн худалдаалахыг хориглолоо  
Үзсэн: 1619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.164.xxx] 2017-11-21 14:53
Нэг тосондоо дахин дахин шараад байхаар хоол биш хор болж байгаа юм даа. Цайны газрын арын өрөөнд юу болж байдгийг энгийн иргэд бид ямар орж харж чадах биш.

Бидэнтэй нэгдээрэй