Шууд Chart

Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг Өмнөговьд ажиллаж байна

2017-11-22 12:06:58

Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах гэрээг байгуулж, ажлыг эхлүүллээ.

Орон нутгийн төсөв түүний бүрдүүлэлт, гүйцэтгэл, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого, төсвийн данснаас өөр дансанд төвлөрүүлсэн хандивын болон бусад орлого. Төрийн сангийн нэгдсэн данснаас гадна арилжааны банкинд нээсэн дансны талаарх мэдээлэл, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, түүний гүйцэтгэл. Мөн орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, санхүүжилт болон Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, аудитын дүгнэлт, санхүүгийн бичиг баримтад хяналт, шалгалт хийж байна.

Энэ үеэр авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гурван гишүүнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Уг зөвлөлийн гишүүд Төсөв санхүү, ил тод байдал хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийнэ.

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр төрийн байгууллагад олон жил ажилласан, дадлага туршлагатай хууль эрх зүйн өндөр боловсрол мэдлэгтэй Б.Зандраа, Г.Төмөртогоо залуучуудын төлөөлөл Ж.Баяржаргал нарыг сонгожээ.

Цаашид авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажил үйлчилгээг дэмжиж ажиллах талаар аймгийн удирдлагуудтай санал солилцсоны үр дүнд цаашид  нягт уялдаа холбоотой хамтран ажиллахаар боллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг Өмнөговьд ажиллаж байна  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй