Шууд Chart

Ирэх амралтын өдрүүдэд Цасан нурангиас урьдчилан сэргийлэх сургалт болно

2017-11-22 12:11:49

АНУ-ын иргэн, цасан нурангийн шинжээч зааварлагч Билл Глүүд ирэх амралтын өдрүүд буюу энэ сарын 25, 26-нд манай улсын уулын спорт сонирхогчдод танхимын болон дадлага хичээл заах гэж байна. Сургалтын шинжээч, зааварлагч Билл Глүүд мөсөн гол судлаач, мөсөн голын ай савын геологич мэргэжилтэй. Америкийн цасан нурангийн холбооны мэргэжлийн зөвлөлийн гишүүн, холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байжээ.

Тэрээр цасан нурангитай холбоотой асуудлаар 35 жилийн турш судалгаа хийж байгаа юм байна. Цасан нурангиас сэргийлэх дадлага хичээл Богд ууланд болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ирэх амралтын өдрүүдэд Цасан нурангиас урьдчилан сэргийлэх сургалт болно  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй