Цагдаагийн байгууллагаас ирсэн хоногийн мэдээ танилцуулъя. Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 21-ны өдрөөс 22-ны өглөөний 5 цагийн хооронд нийт 1800 гаруй мэдээлэл шалгагджээ. Үүний дийлэнх нь зөрчлийн болон зам тээврийн ослын мэдээ эзэлж байна. Мөн хулгайд эд зүйлээ алдсан тохиолдол их бүртгэгдэж байгааг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. СХД-ийн 8-р хороонд автомашинаа хулгайд алдлаа гэсэн дуудлагын дагуу харьяа цагдаагийн хэлтэс шуурхай эрэн сурвалжилж хэрэгтнийг илрүүлжээ.
БГД-ийн 1-р хороонд байрны 6 давхарт байрлуулсан 2 хяналтын камерийг хулгайлсан этгээдийг баривчлан шалгаж байна.
| Цагдаагийн байгууллагад хулгайд эд зүйлээ алдсан тухай дуудлага их ирж байна | ||
| Үзсэн: 1308 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.