Шууд Chart

"Apple" компани ухаалаг толь бүтээхээр зорьж байна

2017-11-22 14:32:47

Технологийн салбарт шинийг санаачлагч "Apple" компанийн инженер технологийн мэргэжилтнүүд ухаалаг толь бүтээх төсөл дээр ажиллаж байгаа. Энэ бол хүмүүс өдөр бүр өглөө сэрээд гэрээсээ гарахдаа үсээ янзлах, хувцаслалтаа харахдаа ашигладаг толийг асар том хэмжээтэй Ipad болгох юм. Тодруулбал, толийг хүнтэй харилцан яриа өрнүүлэх чадвартай, ухаалаг болгохоор ажиллаж байгаа гэнэ.

Ухаалаг гар утсыг одоо цагт толины оронд ашиглах тохиолдол олширч байна. Хаана ч , хэзээ ч биедээ авч явж болдог утасныхаа камерын тусламжтайгаар утсаа толь болгох нь илүү ухаалаг төдийгүй орчин үеийн хэрэглээний энгийн нэг үзэгдэл болж байна. үүнийг үргэлжлүүлэн хөгжүүлэх санааг "Apple"-ийн зохион бүтээгчид хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. "Apple"-ийн Iphone ухаалаг гар утасныхаа Сири гэх дуут командын тусламжтайгаар нэмэлт боломжуудыг авч байдаг. Үүнийг яагаад толинд туршиж болохгүй гэж гэсэн асуултыг тавьж байгаа юм. Үүнтэй холбогдуулан "Apple"-ийнхан "Ihome" нэртэй дугуй хэлбэртэй толийг бүтээжээ.

Энэ толь нь 10 ийг харьцах нь  13 гэсэн хэмжээтэй ухаалаг толь юм. Дуртай дуугаа тоглуулах, ухаалаг гар утсаа блютүүтээр холбох зэрэг бусад холболтоор цэнэглэж ашиглах боломжтой. Үүнээс гадна Сири болон гүүгл ассистантын дуу хоолойн команд хүлээн авагчтай. Энэ нь л бидний хэлэх гээд байгаа тэр ярьдаг, харилцан яриа өрнүүлдэг ухаалаг тольны эхний боломжит үйлдэл болж өгч байгаа юм. Бидний энэ дэлгэцэнд харж байгаа толь бол концепц загвар юм. Харин аль хэдийн худалдаанд гараад байгаа айхөөм ухаалаг толь бол нэг удаагийн бүрэн цэнэгээрээ 25 минут ажиллах боломжтой юм байна. Үнийн хувьд 199,99 америк доллар байх гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Apple" компани ухаалаг толь бүтээхээр зорьж байна  
Үзсэн: 1336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй