Тайм сэтгүүл дэлхийн олон улсад хамгийн их борлуулагдсан ухаалаг хэрэгслийн талаарх судалгааг явуулсан байна. Судалгааны жагсаалтыг видео тоглоом үйлдвэрлэгч Японы Нинтендо компанийн Нинтендо Свийч консол тэргүүлсэн байна.
Холимог байдлаар ашиглах буюу гибрид болон хувирах боломжтой энэ консол анх энэ оны 3-р сарын 3-наас эхэлж АНУ, канад, ОХУ, Европын холбоо, Япон улсад албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн юм. гэртээ ухаалаг зурагтандаа холбоод тоглох боломжтой бол тусгай зориулалтын нэмэлтпланшетийн тусламжтайгаар тусад нь салгаад хаана ч аваачиж тоглох боломжтой юм байна. Анх худалдаанд гарахдаа 299 америк долларын үнэтэйгээр хэрэглэгчдийнхээ гарт очсон юм. Өөртөө 32 гигабайтын тогтмол санах ойн багтаамжтай бол үүнийг нэмэлт санах ойн картаар улам нэмэгдүүлж болдог. 1280-ийг харьцах нь 720 ийн хэмжээтэй 237 Пи-пи-ай бүхий 6,2 инчийн хэмжээтэй Эл-Си-ди мэдрэгч дэлгэцтэй юм байна. Утасгүй интернет, Блютүүс, ю-эс-би холболттой. 297 грамм жинтэй юм. Нинтендо Свич бол өмнөх загварын “Вий Ю” тоглоомын консолын алдагдлыг нөхөх зорилготойгоор бүтээсэн видео тоглоом юм.
Эн-видия Тэгра технологи бүхий процессороор хангагдаж өгчээ. Харин хамгийн их борлуулагдсан ухаалаг хэрэгслийн жагсаалтын 2-рт супер ретина дэлгэцтэй болж өгсөн айфон икс ухаалаг гар утас орсон бол 3-рт Виндөүс 10 эс үйлдлийн системээр хангагдсан мэдрэгчтэй дэлгэцтэй Майкрософтын Сюрфейс лаптоп тус тус нэрлэгдсэн байна.
| Time: Nintendo switch консол тоглоом 2017 оны хамгийн их борлуулагдсан ухаалаг хэрэгслээр нэрлэгджээ | ||
| Үзсэн: 2329 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.