Шууд Chart

Тоёота хүний биеийн хөдөлгөөнийг дуурайн хөдөлдөг “T-HR3” роботын загвараа танилцуулжээ

2017-11-22 14:55:07

Автомашин үйлдвэрлэгч Японы Тоёота компани шинэ төрлийн роботын загвараа бүтээж, олон нийтэд туршилтын дүрс бичлэгээ танилцуулсан байна. “Ти-эйч-ар-гурав” нэртэй энэ робот хүний биеийн хөдөлгөөний дагуу, дагаж, дуурайж хөдөлгөөн хийх чадвартай юм байна.
 

Японы тоёота компани зах зээлд дан ганц автомашин үйлдвэрлэдэггүй. Үүнээс гадна технологийн салбарт олон шинэ санаа төслөө хэрэгжүүлэхийн тулд олон зуун туршилт судалгаа явуулдаг. Эдгээрээс хамгийн онцлогтой, анхаарал татахуйц сэдэв бол мэдээж роботын хөгжил юм. Тусгай зориулалтын техник тоног төхөөрөмж, системээр тоноглогдсон хүн зогсох боломжтой удирдлагын төхөөрөмжийн тусламжтайгаар энэ роботыг хүссэнээрээ хөдөлгөх боломжтой болсон байна. Зохион бүтээгчдийн талаас мэдээлснээр, энэ роботыг шинжлэх ухаан, сансар судлалын салбарт ашиглах зорилготойгоор бүтээсэн хэмээн онцолсон юм.

Өөрөөр хэлбэл сар болон ангараг гарагийн гадаргуу дээр хөрс шороо болон бусад төрлийн судалгааг илүү үр дүнтэйгээр хийхэд гол үүрэг гүйцэтгэх робот туслах хэмээн онцолсон байна. Энэ роботыг удирдахын тулд хөл гарандаа тусгай мэдрэгч холбоосыг өмсөхөөс гадна толгойдоо виртуал дуулгыг хүртэл зүүх шаардлагатай юм.

Ингэснээр роботыг удирдаж байгаа жолооч роботын байгаа орчныг бараг л бодитоор мэдэрч, гадаргууд хүрэх мэдрэмжийг авах юм байна. Хүний биеийн хөдөлгөөн дээр тулгуурлан роботыг программчлах нь маш их эерэг үр дагаврууд авчирч байгаа талаар мэдээлсэн. Цаашид мэдээж хиймэл оюун ухаант технологийг нэвтрүүлэхээр зорьж байгаа талаар ч Тоёота компанийн зохион бүтээгчид хэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тоёота хүний биеийн хөдөлгөөнийг дуурайн хөдөлдөг “T-HR3” роботын загвараа танилцуулжээ  
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй