Юбер компани энгийн автомашиныг автомат жолоодлоготой болгон хувиргахаар төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд автомашин үйлдвэрлэгч Волво компанитай хамтран 24000 ширхэг волво Икс-си 90 Сүүв нэртэй автомашин худалдаж авах тухай гэрээг байгуулаад байгаа юм. Эдгээр автомашинуудыг Юбер компани өөрөө явагч тээврийн хэрэгсэл болгон хувиргаж их хотын замын хөдөлгөөн дэх такси үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа юм байна.
Юбер компанид маш их тооны тээврийн хэрэгсэл нийлүүлэхээр болсон Волво компани энэ талаараа албан ёсоор мэдэгдсэн юм. Автомат жолоодлоготой автомашиныг такси үйлчилгээний салбарт нэвтрүүлэх болно гэж хэлсэн Юбер компанийн удирдлагуудын мөрөөдөл гэж хэлж болохуйц төсөл хөтөлбөр эхэндээ хэний ч анхаарлыг татахгүй, тэр бүү хэл хөрсөн дээр буух боломжгүй зүйл байна аа гэж шүүмжлэгчид мэдээлж байсан цаг саяхан. Гэвч олон шүүмж, эсэргүүцлийг даван туулж зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэсэн нь ийнхүү амжилтанд хүрэх эхлэл боллоо хэмээн Юберийн зүгээс онцолсон байна. Тус компанийн хувьд энэ салбарт волво компанитай хийсэн хамтын ажиллагааны гэрээ бол анх удаагийнх гэдгийг хэлсэн юм. Үүнээс гадна нисдэг таксиний үйлчилгээг ч нэвтрүүлэхээр зорьж, туршилт судалгааныхаа ажлуудыг хийсээр байгаа юм. Үүнээс гадна Веймо компани Юбер компанийг автомашины автомат жолоодлогын технологийн нууц системийн мэдээллийг хулгайлсан хэмээн мэдэгдээд байгаа юм байна. Энэ асуудлыг одоогоор шүүхээр шийдвэрлүүлсний эцэст хэний зөв, хэний буруу болохыг тэр үед л мэдэх болно гэж эх сурвалжууд мэдээлээд байгаа юм.
| Uber компани Volvo XC90 автомашиныг автомат жолоодлоготой болохоор худалдан авна | ||
| Үзсэн: 1831 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.