Шууд Chart

Аргентины шумбагч хөлгийг эрж хайх ажиллагаанд туслахаа ОХУ, АНУ илэрхийллээ

2017-11-23 17:11:58

Яг  одоогоор  аврагчид  боломжтой бүхнийг хийж  байгааг мэдэгдэж байна.  Гэвч шумбагч хөлгийг эрэн хайх  ажиллагаанд  ямар нэгэн  үр  дүн   гараагүй  байна.  Аргентины  тэнгисийн  цэргийн хүчний албан  ёсны  төлөөлөгч  Энррике  Бальби  шумбагч хөлгийн багийн гишүүдийн ар гэрийнхэн мэдээлэл хийхдээ  хөлөг  усан дээр  гарсан байх  магадлал  бас байгааг хэлсэн  байна.  

Гэхдээ  Аргентины тэнгисийн цэргийн хүчний Сан Хуан нэртэй шумбагч хөлгийн бүхээг дэхь хүчилтөрөгчийн нөөц дуусч байгаа нь албаныхныг  түгшээж  байна. Тус хөлөгт  нийт  44   явсан  бөгөөд тэдэнд ердөө  6 хоног хүрэлцэх хүчилтөрөгчийн нөөц   бий гэж мэдээлж байсан.  гэвч  аль хэдийнэ  6 хоног нь өнгөрөөд  байгаа  юм. Шумбагч  хөлөг  15  ны  өдрөөс хойш  сураггүй  болсонд тооцогдож  байгаа. Уг нь  шумбагч  хөлөгт  25  хоногийн хоол хүнс,  хүчилтөрөгчийн  нөөц  байх ёстой  байдаг юм байна. 

Гэхдээ  шумбагчид  дэлбэрэлт юм уу өөр ямар нэгэн осол гарсан бол ийм  олон хоног багийн гишүүд тэсэх боломж байхгүй гэж үзэж  байгаа юм байна.  Өчигдөр ОХУ ,  АНУ-ын  Төрийн тэргүүн нар сураггүй  болсон  хөлгийг эрж  хайх ажилд  туслахад  бэлэн байгаагаа илэрхийлээд  байна. АНУ ын Ерөнхийлөгч  тусламж  үзүүлэхэд шаардлагатай  үүрэг  даалгаврыг  холбогдох албаныхандаа өгөөд байгаагаа мэдэгдсэн банйа.

Харин Оросын  төрийн  тэргүүн  Аргентины  Ерөнхийлөгч Маурисио  Макритай  өчигдөр утсаар  ярьж   өндөр  технологийн далай  судлалын  тусгай  хөлөг  илгээхэд  бэлэн  гэдгээ илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аргентины шумбагч хөлгийг эрж хайх ажиллагаанд туслахаа ОХУ, АНУ илэрхийллээ  
Үзсэн: 1174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй