Дэлхийд 3 эмэгтэй тутмын нэг хүчирхийлэлд өртөж байна. 750 сая охин 18 аас доош насандаа гэр бүл болж байна. Ийм таагүй тоо баримтуудыг охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөрт зориулсан арга хэмжээн дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттеришш дэлгээд байна жил бүрийн 11-р сарын 25-ны өдрийг. Охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр болгон зарласан байдаг. Энэ өдөрт зориулсан арга хэмжээ өчигдөр НҮБ-ын төв байранд болсон байна.
Охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийллийн эсрэг тэмцэхэд чиглэгдсэн энэ арга хэмжээнд нэртэй хүний эрхийг хамгаалагчид идэвхтэнүүд, мөн Маргарет Этвудын зохиолоос сэдэвлэн хийсэн “Боол бүсгүйн түүх” алдарт олон ангит киноны багийнхан оролцсон байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутеришш энд хэлсэн үгэндээ охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хамтдаа хүчин чармайлт гаргах цаг ирээд байгааг онцолсон юм.
Тэрээр улс орон, бүс нутаг, олон улсын түвшинд хамтдаа охид эмэгтэйчүүдээ хүчирхийллээс хамгаалахад хүчин чармайлт гаргахыг уриаллаа. Тэрээр мөн зэвсэгт мөргөлдөөний бүсэд охид эмэгтэйчүүд ихээр хүчирхийлэлд өртөж байгаагийн зэрэгцээ сүүлийн үед ажлын байран дахь бэлгийн дарамтад олон охид эмэгтэйчүүд өртсөн гэх мэдээлэл ихээр цацагдах болсон нь энэ төрлийн гэмт хэрэг ихээхэн гардаг болохыг баталж байгаад анхаарлаа хандуулж тэмцэх цаг болсныг санууллаа.
Мөн тэрээр НҮБ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудаас тайлагнасан. Тэрээр НҮБ-ын хүрээнд 20 жилийн өмнө хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн охид эмэгтэйчүүдэд туслах тусгай сан байгуулсныг санууллаа. Энэ сангаас 139 орны охид эмэгтэйчүүдийг хамгаалахад чиглэгдсэн 463 төсөл санаачлагыг 129 сая ам. доллараар санхүүжүүлснийг ч мэдээлсэн юм.
| НҮБ: Дэлхийд 3 эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна | ||
| Үзсэн: 1492 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.