Шууд Chart

Нью Дели хотод агаарын бохирдол их хэвээр байна

2017-11-23 17:27:02

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотын агаарын бохирдол их хэвээрээ байна. Агаарын  бохирдол ихтэй, өтгөн  утаа суунагласан орчинд  гадаа  гудамжинд  олон цагаар ажилладаг хүмүүс  хамгийн ихээр  хордож  байна.  Энэ өдрүүдэд  бохирдлын  түвшин  бага зэрэг  буурсан ч  агаар  мандал дахь  хорт тоосонцрын хэмжээ дэлхий  эрүүл мэндийн байгууллагаас  зөвшөөрөгдсөн  хэмжээнээс  даруй  20 дахин  их байна.  энэ  сарын  ихээр хорт тоосонцрын түвшин 75 дахин их байсан  юм. 

Хэдийгээр агаар их бохирдолтой байгаа ч амин зуулгаа алдахгүйн  тулд гадаа гудамжинд удаан цагаар ажилладаг жимсний худалдаачин,  жижиглэнгийн наймаа эрхлэгчид  амны  хаалт ,  ороолт, алчуур хэрэглэдэг байна.  Гэсэн ч   өдөрт 12  цагаар  гудамжинд  наймаа эрхэлдэг хүмүүсээс  ихэнх нь утаанд  хордож,  амьсгалын  замын  өвчнөөр  өвдөх нь ихэссэнээ  ярьж байна.

Мөн агаарын бохирдол арилжаа наймаанд нь сөргөөр нөлөөлж байгааг ярьцгааж байна. Гудамжинд  Энэтхэгийн үндэсний хувцас зардаг наймаачид,   үсчин, жимсний худалдаачид  хүртэл  борлуулалт нь өнгөрсөн  сарынхтай  нь харьцуулахад  бараг 50 хувьд буурсныг  ярьсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью Дели хотод агаарын бохирдол их хэвээр байна  
Үзсэн: 1390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй