Шууд Chart

Гумд цэрэг дайны сэдэвтэй гоёл чимэглэлүүдийг худалдаалж эхэллээ

2017-11-24 11:11:51

Москва  хотын улаан талбай  дахь  Гум  буюу  улсын  их дэлгүүр зул сар шинэ жилийн баярын гол  чимэглэлүүдийг худалдаалж  эхэлсэн  байна.  гэхдээ  улаан  талбай дахь  алдарт  их дэлгүүрт  энэ жил  цэрэг  дайны  сэдэвтэй  гоёл  чимэглэл, тоглоомууд ихээр  тавигдсан  байгаа юм байна.   Манай  уламжлал  нэртэй  тоглоомын багцад танк хуягт машин, байлдааны  онгоц, нисдэг тэрэгнүүдийг  дүрслэн хийсэн байна.  энэ  багц  2000  рубль буюу  35 ам.доллартай тэнцэх  үнэтэй байгаа юм байна. Гэхдээ  худалдан авагчид   хуягт машин, танкаар  шинэ  жил,  зул сарын  гол бэлэг тэмдэг  болсон  гацуур модоо чимэглэх эсэх дээр  2 хуваагдчихаад  байна.  нэг хэсэг нь  энх тайвныг хүсэгчид ийм  тоглоомоор  гацуураа чимэхгүй гэж байхад  нөгөө хэсэг нь  энэ  бол зүгээр л тоглоом гэж  үзэцгээж байна. 

Британийн өдөр  тутмын сонин Дэйли мэйл  сонины интернет  дэхь  хувилбарт шуугиан тарьсан нэгэн мэдээлэл гараад  байгаа  нь Саудын Арабтай  холбоотой байна. Тодруулбал сар гаруйн өмнөөс  тус улсад эхэлсэн  авилгатай  тэмцэх өргөн хүрээтэй  ажиллагаатай холбогдож байна.  Саудын Арабын угсаа  залгамжлагч хунтайжийн эхлүүлсэн авилгатай хийх тэмцлийн хүрээнд  саатуулж хориод байгаа  хааны удмынхан,  төр, бизнесийн төлөөлөгчдийг  эрүүдэн шүүж  байна гэсэн  мэдээлэл ихээхэн шуугиан дэгдээж  байна.   Мөн  энд  саатуулагдсан хүмүүсийг  хөлөөс нь дүүжлэх, зодож  заначих гэх  мэтээр  эрүүдэж  байгааг  дэйли  мэйлийн  эх сурвалж  мэдээлсэн  байна.  Түүнчлэн  эрүүдэн  шүүх  ийм ажлыг  өмнө нь  Блакватэр гэдэг нэрээрээ  алдартай  Академи гэдэг Америкийн  хувийн  компанийн ажилтнууд  хийж  байгаа тухай ч  бичсэн  байна.   Авилгын хэргийн  сэжигтнүүдийн тансаг  зэрэглэлийн зочид  буудалд  саатуулсан  байгаа тухай  өмнө нь мэдээлсэн.  Тэгвэл  зочид  буудлуудын  гадна Саудын тусгай  албадын  хуягт машинууд байгааг харж  болохоор  байгаа ч  дотор нь  хувийн  цэргийн  компанийнхан ажиллаж  байгааг   эх  сурвалж  нь мэдээлсэн байна.  Гэхдээ  Академи  компанийхан энэ мэдээллийг  эрс  няцааж  байна.    Мөн дэйли мэйлийн  эх  сурвалж угсаа  залгамжлагч  ханхүү Сальман Аль Сауд  сэжигтнүүдээс  байцаалт мэдүүлэг авахад  байлцаж байгаа вм байна.  энд бичсэнээр   түүний удирдаж байгаа  авилгатай  хийх тэмцлийн үр дүнд  саатуулагдсан  хааны  удмынхан,  төр бизнесийнхнээс  нийтдээ  194 тэрбум ам.долларын  хөрөнгө мөнгийг  хурааж  аваад  байгаа юм байна. 

Евроньюс  болон  олон улсын  хэвлэлүүд Зимбабве  улсын зүгт  анхааралтай  ажиглаж  байна.  маргааш  тус улсын шинэ Ерөнхийлөгч  Эммерсон  Мнангагвагийн тангараг  өргөх ёслол болох гэж  байна.  өчигдөр тэрээр  Иоханнесбургаас Хараре хотод  ирсэн  байна.   Түүний онгоц  Харарегийн  цэргийн бааз дээр газардсаны  дараагаар  тэрээр шууд  эрх баригч  намын  төв  байр руу явсан  байна.  Тэнд  Мнангагваг дэмжигчид  жагсаал  цуглаан  хийж түүнийг угтан  авцгаасан байна.  Мнангагва энд хэлсэн үгэндээ улс  оронд нь шинэ  ардчилал  төрөн  гарч  байгааг онцолсон  байна. 

АНУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн  Хиллари Клинтон болон Ерөнхийлөгч асан Билл Клинтон нар   бас нэг  шуугианы  бай  болоод  байна.  тэднийг  Америкийн  компанийг  Оростой  ураны  гэрээ  хийхэд  тус дэм  болж хариуд нь авилга авсан  гэж   Бүгд  найрамдахчууд  Клинтоныхныг  буруутгасныг  хатагтай  Клинтон эрс няцаагаад байна.  Харин  бүгд  найрамдах намынхан   Ерөнхийлөгч  Барак  Обамагийн засаг захиргааныхан  энэ  гэрээ  хийхэд  авилгын хэрэг гарсныг мөрдөн шалгаагүй.   багийн  гишүүн Хиллари Клинтон  нь  Оростой  гэрээ байгуулсан Ураниум Ван  компанийн үүсгэн байгуулагч  Фрэнк  Жустригаас авилга  авч   Оросын  нөлөөнд  орсон байсан  гэж  буруутгаж  байна.  Жустрагийн хувьд   АНУ-ын Ерөнхийлөгч асан  Билл Клинтонд  31 сая  доллар  хандивлаж байсан юм банйа.  Гэхдээ үүний өмнө   Билл Клинтоны хамтаар Казакстан явж  ураны  хүдэр олборлох тэндэрт ялалт байгуулсан байсан  нь хардах  шалтгаан  болж  байна.  Мөн  2010 онд  Билл  Клинтон  Оросын нэг  хөрөнгө  оруулалтын  банкнаас 500 мянган ам.долларын урамшуулал авч байсан юм байна.  Мөн Ураниум Ван  Росатомын  гэрээ  энэ  банкаар  дамжиж  байсныг  ч  Америкийн  хэвлэлүүд  олж  тодруулаад  Клинтоныхны  санд  Оросын засгийн газрын  мөнгө ордог  байсан гэдэг дүгнэлт хийсэн байна. 

2010 онд  Умард Солонгосын шоронгоос суллагдаж байсан Америкийн иргэн  Айжалон Мали Гомес  Калифорнид  учир  битүүлгээр амиа алдсан  байсныг  цагдаа нар илрүүлсэн  байна.  Сан  Дьего хотын  цагдаагийн  ажилтан  замын хажууд  бүхэлдээ  галд  автсан  хүн  байсныг  анх харж  тусламж  дуудсан байна. Гэвч  Гомес  түргэн  тусламж  хүлээж  амжилгүй нас  барсан байна.  Одоо мэргэжилтнүүд энэ хэрэг хүн  амины  хэрэг байв уу  гэнэтийн осол  эсвэл  амиа хорлолт байвуу  гэдгийг  тодруулахаар  ажиллаж  байна. Гомес  Бостоноос гаралтай  бөгөөд  2010 онд  Умард Солонгосын шүүхээс хил  зөрчсөн,  дайсагнасан  үйл ажиллагаа  явуулсан хэргээр  8  жил  хорих  ял  оноосон төдийгүй  700 мянган ам.доллараар  торгохоор шийдэж байсан юм байна.  Умард  Солонгост  очихоосоо өмнө тэрээр  Өмнөдөд  Англи хэлний  багшаар ажиллаж байса байна.  Харин  түүнийг  Ерөнхийлөгч  асан  Жимми  Картерийн  зуучилж  байж  чөлөөлж байсан вм.

Зул  сар шинэ жилийн баяр ойртож байгаа  учир дэлхийн хотууд  баярын гол чимэглэлээ  хэдийнэ зүүж  байна.   өчигдөр   Францын  нийслэл  Парис  хот баярын гоёлоо зүүгээд  байна.  Зул  сар,  шинэ жилийн баярт  зориулсан гол  чимэглэлийг  Елисейн  талбай  дагууд  хийгээд  байна.  энд 2 км урт замын  дагууд  ургасан  400 гаруй модыг өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн байлаа.  Америкийн алдарт жүжигчин Жонни Дэппийн охин  жүжигчин,  загвар өмсөгч  Лили Роус  Депп энэ жилийн  чимэглэлийг асаасан  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гумд цэрэг дайны сэдэвтэй гоёл чимэглэлүүдийг худалдаалж эхэллээ  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй