Манай улс жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг жил бүрийн 11-р сарын 25-наас эхлүүлдэг уламжлалтай. 16 хоног үргэлжлэх энэ жилийн аяныг “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллага нэгдэн зохион байгуулахаар болсон байна.
Энэхүү аянаар дамжуулан охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн болон бие махбодын хүчирхийллийн гэмт хэргийг бууруулахын тулд олон нийтийг хамарсан цөөнгүй ажил зохион байгуулах юм байна. Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр энэ оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 8 эмэгтэй амиа алдсан. 700 гаруй хүн гэмтжээ. Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад олон нийтийн оролцоо чухал гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэл гэдэгт гэр бүлийн хүчирхийллээс гадна бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, ажлын байрны бэлгийн дарамт зэргийг багтаадаг. Дээрх тохиолдлууд манай улсад гарсаар байгааг мэргэжилтнүүд онцолж байсан юм.
Энэ жилийн 16 хоногийн аян Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн цаг үед болж байгаагаараа онцлог. Энэ төрлийн зөрчлийг бууруулахын тулд хууль санаачлагчид анхаарч байна гэдгээ тэдний төлөөллүүд хэлж байсан юм.
Иргэн та хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй байх. Түүчлэн хөршдөө, найздаа тохиолдсон хүчирхийллийн талаар холбогдох байгууллагад нь мэдээлэх ёстой. Таны хийсэн алхам эерэг өөрчлөлтийг бий болгож чадна гэсэн ойлголтыг олон нийтэд түгээх болно гэдгээ Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд оролцож байгаа төлөөллүүд хэлж байсан юм.
| "Жендэрт суурилсан хүчирхийлэл"-тэй тэмцэх аян эхэллээ | ||
| Үзсэн: 2170 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.