Уулзалтад Зүүнбаян багийн 32 малчин эмэгтэй оролцож малчдын талаар төрөөс баримталж буй бодлого, өвөлжилтийн бэлтгэл, Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд зэрэг сэдвээр мэдээлэл сонслоо. Мөн эрүүл мэндийн тусламжийг авахад тулгардаг асуудлуудаа нээлттэй холбогдох байгууллагынханд сонордууллаа.
Энэ үеэр сумын хэмжээнд мал тооллого 12-р сарын 08-ны өдрөөс эхлэн явагдах талаар малчин эмэгтэйчүүдэд мэдээлэл өгч бэлтгэл ажлаа сайтар хангахыг сумын холбогдох мэргэжилтнүүд уриаллаа. Сайншанд сумын хувьд энэ жил өвсний аюулгүйн нөөцөд 75,5 тн өвс, 21,2 тн тэжээлийг бэлтгэж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сумын хэмжээнд 80-85 хувьтай хангаад байна.
Мөн малын гоц халдварт өвнөөс урьдчилан сэргийлэх цэцэг, шүлхий, бруцеллёзын тарилгуудыг бүрэн хийж дуусгажээ.
| Сайншанд сумын 5-р багийн малчин Эмэгтэйчүүд чууллаа | ||
| Үзсэн: 1298 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.