"Time" сэтгүүл дэлхийн олон улсад хамгийн их борлуулагдсан ухаалаг хэрэгслийн талаарх судалгааг явуулсан байна. Судалгааны жагсаалтыг видео тоглоом үйлдвэрлэгч Японы Нинтендо компанийн "Nintendo Switch" консоль тэргүүлжээ.
Холимог байдлаар ашиглах буюу гебрид болон хувирах боломжтой энэ консоль анх энэ оны гуравдугаар сарын 3-наас эхэлж АНУ, канад, ОХУ, Европын холбоо, Япон улсад албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн юм. Гэртээ ухаалаг зурагтад холбоод тоглох боломжтойгоос гадна тусгай зориулалтын нэмэлт планшетийн тусламжтайгаар тусд нь салгаад хаана ч аваачиж тоглох боломжтой юм байна. Анх худалдаанд гарахдаа 299 ам.долларын үнэлэгдэж асан энэхүү тоглоомын консоль нь өөртөө 32 гигабайтын тогтмол санах ойн багтаамжтай бөгөөд үүнийг нэмэлт санах ойн картаар улам нэмэгдүүлж болдог.
Утасгүй интернет, Блютүүт, USB холболттой. 297 грамм жинтэй юм. "Nintendo Switch" бол өмнөх загварын бусад тоглоомын консолийн алдагдлыг нөхөх зорилготойгоор бүтээсэн видео тоглоом юм.
| 2017 оны хамгийн их борлуулагдсан тоглоомын ухаалаг хэрэгсэл | ||
| Үзсэн: 1905 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.