"Uber" компани энгийн автомашиныг автомат жолоодлоготой болгон хувиргахаар төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд автомашин үйлдвэрлэгч "Volvo" компаниас 24 мянган ширхэг "Volvo XC90" нэртэй автомашин худалдаж авах тухай гэрээг байгуулаад байгаа юм. Эдгээр автомашинуудыг "Uber" компани өөрөө явагч тээврийн хэрэгсэл болгон хувиргаж их хотын замын хөдөлгөөн дэх такси үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.
"Uber" компанид маш их тооны тээврийн хэрэгсэл нийлүүлэхээр болсон гэдгийг ч "Volvo" компани албан ёсоор мэдэгдсэн юм. Автомат жолоодлоготой автомашиныг такси үйлчилгээний салбарт нэвтрүүлэх болно гэсэн "Uber" компанийн удирдлагуудын мөрөөдөл гэж хэлж болохуйц төсөл хөтөлбөр эхэндээ хэний ч анхаарлыг татаагүй бөгөөд хөрсөн дээр буух боломжгүй зүйл байна гэж шүүмжлэгчид мэдээлж байсан цаг саяхан. Гэвч олон шүүмж, эсэргүүцлийг даван туулж зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэсэн нь ийнхүү амжилтад хүрэх эхлэл боллоо хэмээн "Uber"-ийн зүгээс онцолсон байна.
Тус компанийн хувьд энэ салбарт "Volvo" компанитай хийсэн хамтын ажиллагааны гэрээ бол анх удаагийнх аж. Үүнээс гадна нисдэг таксины үйлчилгээг ч нэвтрүүлэхээр зорьж, туршилт судалгааныхаа ажлуудыг хийсээр байгаа юм. Үүнээс гадна Веймо компани "Uber" компанийг автомашины автомат жолоодлогын технологийн нууц системийн мэдээллийг хулгайлсан хэмээн мэдэгдээд байгаа юм байна. Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний эцэст хэний зөв, хэний буруу болохыг тэр үед л мэдэх болно гэж эх сурвалжууд мэдээлж байна.



| "Volvo XC90" автомашиныг автомат жолоодлоготой болгоно | ||
| Үзсэн: 1862 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.