Шууд Chart

Apple: 2018 онд 4 сая ширхэг “Homepod” ухаалаг өсгөгчийг үйлдвэрлэн зах зээлд худалдаална

2017-11-26 11:10:03

Аппле компани 2018 онд 4 сая ширхэг “Homepod” нэртэй ухаалаг өсгөгчийг зах зээлд нэвтрүүлэн, худалдаална гэдгээ мэдэгдсэн байна. Борлуулалт ирэх оны 1-р сараас эхлэн худалдаалагдаж эхэлнэ гэж Блүүмберг уламжиллаа.

Дэлхийн зах зээлд 4 сая гаруй ширхэг ухаалаг өсгөгчийг нэвтрүүлэхээр болсонтой холбогдуулан үйлдвэрлэлтийн хурдыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа хэмээн онцолсон байна. Хэдийгээр Apple компани ухаалагч өсгөгч бүтээн борлуулалтанд оруулахаар 2014 оноос төсөл хөтөлбөрөө танилцуулан, үйлдвэрлэлтээ эхлүүлсэн ч энэ өрсөлдөөнд Амазон компанид хожигдсон юм байна. Энэ бол зах зээлд хамгийн түрүүнд “Эхо” нэртэй ухаалаг өсгөгчийг Амазон компани нэвтрүүлсэн гэсэн үг.

Үүнтэй холбогдуулан үйлдвэрлэлт борлуулалтаа нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа төслөө ийнхүү ирэх оны нэгнээс эхэлж хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдээд байгаа юм байна. Apple компани анх 2017 оны 6-р сарын 5-нд болсон дэлхийн технологийн хөгжүүлэгч компаниудын чуулга уулзалтын үеэр Homepod ухаалаг өсгөгчөө танилцуулж байсан юм. Homepod бол хөгжим тоглуулагч ухаалаг төхөөрөмж юм.

Мэдээж Сиригийн дуут команд хүлээн авагчтай. Зах зээлд 349 америк долларын үнэтэйгээр худалдаалагддаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Apple: 2018 онд 4 сая ширхэг “Homepod” ухаалаг өсгөгчийг үйлдвэрлэн зах зээлд худалдаална  
Үзсэн: 1745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй