Энэ мэдээлэл охид бүсгүйчүүдэд хамгийн их сэтгэлийн дэм өгөхүйц зөвлөмж, шинэлэг мэдээлэл гэж хэлж болно. Гэрийн эзэгтэй нар ихэвчлэн амттай оройн хоолоо хийж дуусгаад ашигласан аяга таваг, сав суулгаа угааж дуусгаж байж санаа нь амардаг шүү дээ. Харин аяга таваг угаах нь хүний урт наслах үйл явцыг удаашруулахад нөлөөлдөг гэсэн сонирхолтой судалгааг эрдэмтэд туршилтаар гаргаж аваад байгаа юм байна.
Энэ талаар судалгаа, туршилтыг Вашингтоны их сургуулийн мэргэжилтнүүд, Фред Хаачинсоны хавдар судлалын төв, Брауны их сургуулийн эрдэмтэн судлаачид гаргасан байна. Тодруулбал, гэрийн хөнгөхөн ажлыг тогтмол хийж байх нь хүний сэтгэл санаа бие мах бодийн үйл ажиллагааг тайвшруулж өгдөг байна. үүнд, сав суулгаа угаах, тоос арчих зэрэг бусад хөнгөн төрлийн ажлууд орж байгаа юм. Судалгаанд 6000 гаруй эмэгтэйчүүд хамрагдан тусгай мэдрэгч төхөөрөмжийг биедээ зүүж туршилтанд орсон байна.
Улмаар, бие мах бодь, сэтгэл санаанд хэт их ачаалал өгдөгүй хөнгөн хөдөлмөр нь бие организмийн төлөв байдлыг сайжруулдаг нь ажиглагдсан байна. Судалгаанд ихэвчлэн 65-99 хүртэлх насны эмэгтэйчүүд хамрагджээ. Өдөрт 30 минутаас багагүй хугацааг хөнгөн ажилд зарцуулах нь хүнд хэлбэрийн өвчлөл тусах магадлалыг 12 хувь, амь насаа алдах эрсдлийг 39 хувь буруулах магадлалтай дүгнэлт гарсан байна.
Гэхдээ энэ бол зөвхөн эмэгтэйчүүдийг гэрийн ажилд оролцох шаардлагтай гэсэн тулгаж байгаа мэдээлэл биш гэдгийг сануулж, эрчүүдийг ч гэсэн гэрийн эзэгтэй нартаа тусалж байхыг зөвлөсөн байна.
| Аяга таваг, сав суулга угаах нь нас уртасхад нөлөөлдөг... | ||
| Үзсэн: 5803 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.