Шууд Chart

"Time" сэтгүүл 2017 оны хамгийн шилдэг видео тоглоомыг нэрлэжээ

2017-11-26 11:21:11

"Time" сэтгүүл 2017 оны хамгийн шилдэг видео тоглоомын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтын нэгдүгээрт Японы Нинтендо компанийн зохион бүтээсэн “Зэлдагийн домог буюу зэрлэг байгалийн араншин” тоглоом нэрлэгдсэн байна.

Хэдхэн хоногийн өмнөх гадаад мэдээний хэсэгтээ Японы видео тоглоом үйлдвэрлэгч Нинтендо компанийн ухаалаг видео тоглоом дэлхийн хамгийн их борлуулагдсан ухаалаг хэрэгслээр шалгарсан талаар мэдээлж байсан юм.

Харин энэ удаад хамгийн шилдэг тоглоомоор тус компанийн гаргасан Зэлдагийн домог шалгарчээ. Анх 2013 онд олон нийтэд танилцуулж байсан бол 2017 оны 3-р сарын 3-наас эхэлж зах зээлд худалдаалагдаж эхэлсэн юм. Үүний дараагаар тухайн оны гуравдугаар сарын сүүлээр дэлхийн бусад улс оронд борлуулалтаа хийж эхлүүлсэн байна.

Экшин, адал явдалт төрлийн тоглоом юм байна. Тоглоомыг зөвхөн нэг гараар л тоглох боломжтой юм байна. 2016 онд шилдэг адал явдалт тоглоомын хэд хэдэн төрөлд шилдэг шагналыг хүртэж байсан юм байна.  Нинтендо Свич видео тоглоомын консолд зориулагдсан энэ тоглоом 19.99 америк долларын үнэтэй юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Time" сэтгүүл 2017 оны хамгийн шилдэг видео тоглоомыг нэрлэжээ  
Үзсэн: 1584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй