Польш улсын өмнөд хэсэгт байрладаг Краков хот нь 760,000 хүн амтай, тус орны хоёр дахь том хот гэхээс гадна уг хотыг Малополск буюу жижиг Польшийн нийслэл гэдэг. Тус муж нь өмнө талаараа Словаки улстай хиллэнэ. Байршлын хувьд хот нь хөндийд байрладаг. Энэ нь агаар дахь бохирдол агаарын дээд давхаргат хүртэл хуримтлагдах нөхцлийг бүрдүүлдэг.
Краков хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр бол үйлдвэрүүд байдаг. Агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл барьж чаддаг бол харин агаар дахь тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давдаг нь халаалтанд нүүрс хэрэглэдэг болон тээврийн хэрэгслээс гарах утаа, бохирдуулагч бодисуудтай холбоотой юм. Тус муж нь агаарын чанарын хяналтын 20 станцитайгаас нэг нь явуулын станци байна. Агаарын чанарын талаарх мэдээ, мэдээллийг шууд автоматаар вэб хуудас-т байрлуулдаг.
Эдгээр мэдээ, мэдээллийг үндэслэн Засгийн газар агаарын бохирдлын талаарх мэдээ тайланг гаргаж, агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх түвшнөөс хэтэрч байгаа эсэхт хяналт тавьдаг. Жилд дундажаар 14 удаа мэдээ, тайланг гаргадаг. Харин тус муж агаарын бохирдлын өсч буй түвшинг хянах өөр нэгэн төхөөрөмж зохион бүтээсэн нь агаарын чанарыг хэмжигч нисдэг дрон юм.
Энэхүү нисдэг төхөөрөмжийг зохион бүтээгчид тус нисдэг дрон нь агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөнд томоохон түлхэц болохуйц бүтээл болохыг хэлж байгаа юм. Тус дрон нь өндөр мэдрэгчтэйгээй гадна, 34 удаа оптик дурангаар томруулж харах чадалтай камераар тоноглогджээ.
| Польш улсад агаарын бохирдлыг хэмжихэд нисдэг төхөөрөмж ашиглаж байна | ||
| Үзсэн: 1515 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.