Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар, агаарын бохирдлын улмаас дэлхий дээр жил бүр 9 сая хүн амиа алддаг гэсэн судалгаа гаргасан байдаг. Олон улсын эрдэмтэн судлаачид ч агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор, төрөл бүрийн агаарын бохирдлыг бууруулах эсвэл агаар цэвэршүүлэгч гэх мэт олон төрлийн техник тоног төхөөрөмж бүтээсээр байна.
Тэдгээр төхөөрөмжийн нэг бол Гүржийн эрдэмтдийн зохион бүтээсэн Трипекс нэртэй 200 гр жинтэй агаар цэвэршүүлэгч юм. Бачо болон Лаша нарын хамтран зохион бүтээсэн уг агаар цэвэршүүлэгч нь дэлхий дээрх хамгийн хөнгөн жинтэй, мөн жижиг хэмжээтэй гэдгээрээ онцлогтой. Тиймээс авч явахад авсаархан халаасанд багтах хэмжээтэй энэхүү агаар цэвэршүүлэгч нь агаарыг фотосинтезын аргаар шүүж цэвэрлэх юм.
Мэдээж төхөөрөмжийг зохион бүтээхдээ хүний биед ямар ч хор нөлөөгүй түүхий эдийг ашиглан бүтээсэн. Төхөөрөмжин доторх бортого нь хэдий хэр хугацаанд ашигласан гэдгээсээ хамаарч 2 хүртэлх хоног тасралтгүй ажиллаж агаарыг шүүх хүчин чадалтай юм. Энэ агаар шүүгчийн бас нэг сонирхолтой давуу тал нь гол агаарыг шүүж байгаа бортогыг гар утасны апп тусламжтайгаар бохирдлын хэмжээг хянах боломжтой.
Гэхдээ, бас нэг сул тал нь Трипекс агаар цэвэршүүлэгчийг хүн зүүсэн үедээ, ярих боломжгүй байдаг байна. Зохион бүтээгчид яг энэ сул талыг шийдвэрлэхийн тулд маш шаргуу ажиллаж байна. Тэд энэхүү агаар цэвэршүүлэгчийг дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд, уг төхөөрөмжийг 10 америк доллараар худалдан авах боломжтой юм байна.
| 200 гр жинтэй агаар цэвэршүүлэгч зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 1393 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.