Шууд Chart

Иргэний андгай өргөх ёслолд Говь-Алтайн 110 сурагч оролцлоо

2017-11-27 11:28:28

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд Говь-Алтай аймгийн хэмжээнд 110 сурагч оролцлоо.

Энэ өдөр Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах засаглалд шилжин үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн болон төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан түүхт өдөр билээ.

Энэхүү баярын өдрийг тохиолдуулан иргэний андгай өргөх ёслолын ажиллагааг 15 дахь жилдээ дээрх аймгийн засаг даргын тамгын газар, хүүхэд гэр бүл залуучуудын газар, залуучуудын холбоо хамтран зохион байгууллаа.

Улсын хэмжээнд туурга тусгаар Монгол Улсын иргэн болохоо баталгаажуулж 2000 гайруй хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бол Говь-Алтай аймагт 110 хүүхэд  иргэний андгайгаа нэгэн зэрэг өргөж, Монгол Улсын иргэн хэмээх эрхэм үүргийг хүлээлээ.

Монгол улсын иргэний андгай өргөх ёслол нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх иргэний эрх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, зан заншил, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой арга хэмжээ билээ.

Монгол Улсын иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан, зорилгоо тодорхойлон, сурч боловсрон , чин шударгаар хөдөлмөрлөж эх орноо хөгжүүлэх үүрэгтэй.

Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээнд аймаг орон нутгийн удирдлагууд оролцож сурагчдад амьдралын их замд нь амжилт хүссэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иргэний андгай өргөх ёслолд Говь-Алтайн 110 сурагч оролцлоо  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй