Зул сар шинэ жилийн баяр ойртож байгаа учир дэлхийн хотууд баярын гол чимэглэлээ хэдийнэ зүүж байна. Өчигдөр Францын нийслэл Парис хот баярын гоёлоо зүүгээд байна. Зул сар, шинэ жилийн баярт зориулсан гол чимэглэлийг Елисейн талбай дагууд хийгээд байна. Энд 2 км урт замын дагууд ургасан 400 гаруй модыг өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн байлаа.
Америкийн алдарт жүжигчин Жонни Дэппийн охин жүжигчин, загвар өмсөгч Лили Роус Депп энэ жилийн чимэглэлийг асаасан байна. Москва хотын улаан талбай дахь Гум буюу улсын их дэлгүүр зуло сар шинэ жилийн баярын гол чимэглэлүүдийг худалдаалж эхэлсэн байна. гэхдээ улаан талбай дахь алдарт их дэлгүүрт энэ жил цэрэг дайны сэдэвтэй гоёл чимэглэл, тоглоомууд ихээр тавигдсан байгаа юм байна.
Манай уламжлал нэртэй тоглоомын багцад танк хуягт машин, байлдааны онгоц нисдэг тэрэгнүүдийг дүрслэн хийсэн байна. энэ багц 2000 рубль буюу 35 ам.доллартай тэнцэх үнэтэй байгаа юм байна.
Гэхдээ худалдан авагчид хуягт машин танкаар шинэ жил, зул сарын гол бэлэг тэмдэг болсон гацуур модоо чимэглэх эсэх дээр 2 хуваагдчихаад байна. нэг хэсэг нь энх тайвныг хүсэгчид ийм тоглоомоор гацуураа чимэхгүй гэж байхад нөгөө хэсэг нь энэ бол зүгээр л тоглоом гэж үзэцгээж байна.
| Цэрэг дайны сэдэвтэй гацуурын гоёл чимэглэл үйлдвэрлэжээ | ||
| Үзсэн: 1175 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.