Шууд Chart

Усан доор ажиллах чадвартай дрон зохион бүтээжээ

2017-11-27 11:44:04

Усан доор ажиллах боломжтой, нисдэг төхөөрөмж буюу дрон зохион бүтээсэн байна. Энэхүү дроныг Бики хэмээн нэрлэсэн байна. Бики усан дор яг л загас шиг маш хурдан хөдөлгөөнтэй, зөвхөн усан доор аялахаас гадна өөртөө сүүлийн өндөр 4К нягтаршил бүхий камертай учраас далай тэнгис доорх судалгааны чиглэлд ашиглах боломжтойгоороо хамгийн том давуу талтай юм байна.

Түүнчлэн, усан доорх зураг авалт, түүнчлэн загас агнахдаа ч ашиглаж болох юм байна. Түүнийг усан доор тавьж гар утасны апп-ны тусламжтайгаар удирдан чиглүүлнэ. Бики дроны гаднах харагдах хэлбэрийг яг л загастай адил бүтээсэн учраас усан доорх ертөнцөд түүнийг аялахад ямар ч асуудалгүй юм байна. 196 футын гүнд хүртлээ ажиллах боломжтой 461 паудын үнэтэй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Усан доор ажиллах чадвартай дрон зохион бүтээжээ  
Үзсэн: 1763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй