Шууд Chart

Агунг галт уулын бүсээс иргэдийг албадан нүүлгэнэ

2017-11-28 11:57:47

Өчигдөр Индонезийн эрх баригчид амралт зугаалгын Бали арлын Агунг галт уулын дэлбэрлэттэй холбогдуулан аюулын түвшинг улаан түвшин болгож зарласан. Агунг галт уулын бүсэд 100 мянга гаруй иргэд, мал аж ахуй эрхэлж амьдардаг. Нутгийн эрх баригчид тус бүсэд амьдардаг иргэдийг түймэрт өртөж болзошгүй гэж үзэж иргэдийг нүүхийг уриалсан. Өнөөдөр өглөөний байдлаар Агунг галт уулсын бүс нутаг орчим амьдардаг 40 гаруй мянган хүн, нүүн шилжээд байна гэсэн мэдээлэл олон улсаас ирж байгаа бол үлдсэн 60 гаруй мянга түүний дотор энэхүү байгалийн гамшигт хамгийн түрүүнд өртөх өндөр магадлалтайд тооцогдож байгаа бүс нутагт 10 гаруй мянган хүн сэрэмжлүүлгийг үл ойшоож, шилжин нүүхгүй байгаа юм байна. Хэрвээ галт уул улам оргилсоор дахин хүчтэй дэлбэрэлт болж байдал хурцадвал тэдгээр иргэдийг албадан нүүлгэн шилжүүлнэ гэж холбогдох албаныхан мэдээлж байна. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд галт уулын тогооноос утаа уур савсаж байсан бол өчигдөр гал уул дэлбэрэлч агаарт 1500метрийн өндөрт үнс нурмаа цацаж эхэлсэн улмаар халуун лаав урсах төлөвтэй байгаа юм байна.

Мөн өчигдөр Бали арлын олон улсын нисэх онгоцны буудал 445 нислэгээ цуцалснаар тэнд 59 мянган хүн гацаад байна. Индонезийн иргэний агаарын тээврийн газар Балигийн нисэх буудлын үйл ажиллагааг өнөө өглөө хүртэл зогсоосон гэхдээ 6 цаг тутамд агаарын үзэгдэх орчныг шинжлэн шалгаж ажиллана гэдгээ мэдэгджээ. Геологи галт уул судлаачид Агунг галт ууланд хүчтэй дэлбэрэлт болохгүй гэж таамаглаж байгаа ч аюулын дохиог сулруулж болохгүйг эрх баригчиддаа зөвлөсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Агунг галт уулын бүсээс иргэдийг албадан нүүлгэнэ  
Үзсэн: 1150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй