3014 метрийн өндөртэй Агунг галт уул 54 жилийн дараа анх удаа дэлбэрч байгаа юм байна. Агунг галт уул хамгийн сүүлд 1963онд маш хүчтэй дэлбэрч 1000 гаруй хүний амь нас хохирч байсан юм байна. Тухайн үед Агунг галт уулын идэвхжил нэг жилийн турш үргэлжилсэн юм байна. үүнээс өмнө өнгөрсөн 9-р сард Агунг галт уул идэвхжиж мөн л аюулын түвшинг улаан буюу маш аюултай гэсэн түвшинд хүргэсэн. Тухайн үед Агунг галт уулын бүсээс 140 гаруй мянган хүнйиг нүүлгэн шилжүүлж байсан юм. Галт уулын идэвхжил нэлээн суларсны дараа буюу 10-р сарын 29нд аюулын түвшинг сулруулсан боловч түр хоргодох байруудад 25мянган хүн өнөөдрийг хүртэл байрлаж байна.
Индонезийн эрх баригчдын мэдээлснээр Бали арлын бүсээс 100мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардалагатай байгаа хэдий ч одоогоор дөнгөж 40 мянган хүнийг нүүлгэсэн байна. Мөн арлын эрх баригчид галт уулын үнс нурам агаарт тархаж газарт унаж байгаатай холбогдуулан нутгийн оршин суугчиддаа амны хаалт тарааж байна. Индонези нь Номхон далайн галын бүслүүрт буюу галт уулын идэвхтэй бүсэд оршдог.
Тус улсад 120 гаруй идэвхтэй галт уул байдаг юм байна. Бали арлын тухайд Индонезийн аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд шашны эртний сүм хийд, далайн давалгаан дээр гулгах спорт аялал, өтгөн ногоон ой, үзэсгэлэнт байгалиараа олон улсын жуулчдыг татдаг энд жилд 5сая гаруй жуулчин очдог юм байна. Индонези улсын аялал жуулчлалын салбараас жилдээ 172 их наяд рупи буюу ДНБ-ийнхээ 11 хувийг бүрдүүлдэг юм байна. Олон улсын нислэг олноороо цуцлагдаж байгаагаас үүдээд тус улсын аялал жуулчлалын салбарт муугаар нөлөөлж магадгүйг шинжээчид нь анхааруулжээ. Энэ арлын олон улсын нисэх онгоцны буудал нь Индонезийн зүүн бүсийн цуваа арлуудын хувьд тээврийн гол төв нь болдог учраас нислэг саатах нь эдийн засаг худалдааны талаасаа ч хохиролтой тусах юм байна. Балид аялал жуулчлалын бизнес өнгөрсөн 9-р сард Агунг галт уул идэвхжиж эхэлснээс хойш ер нь муудсан юм байна. Цуцлагдсан нислэгүүд дунд Австралийн иргэний агаарын тээврийн компаниудын нислэг багтсан. Бали арлын үзэсгэлэнт байгалийг үзэж сонирхох амралт зугаалгын үйлчилгээг авахын тулд тус аралд аялаж жуулчлагчдын багагүй хувийг Австраличууд бүрдүүлдэг юм байна.
Хэрвээ Агунг галт уулын дэлбэрэлт удаан хугацаанд үргэлжилбэл Индонезийн аялал жуучлалын салбарт хохирол учруулахаас гадна орон нутгийн иргэдэд нь сөргөөр нөлөөлөх болов уу гэсэн болгоомжлол бий болж байна. Австрали болон Хятадын засгийн газар Бали арал руу аялахаар төлөвлөсөн аялагч иргэдээ нислэг нь цуцлагдахад бэлтгэлтэй байж хэрвээ тийшээ хараахан яваагүй байгаа бол аялалаа хойшлуулах эсвэл арлыг зорьж яваа бол сонор сэрэмжтэй аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөж сэрэмжлүүлж байгаа юм байна.
| Индонези улс аялал жуулчлалын салбараас жилдээ ДНБ-ийнхээ 11 хувийг бүрдүүлдэг | ||
| Үзсэн: 3301 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.