Шууд Chart

Балбын ард түмний 65 хувь нь парламентын анхны сонгуульд саналаа өгчээ

2017-11-28 12:34:35

Балбын ард иргэд 2 жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн үндсэн хуулийнхаа дагуу парламентын анхны сонгуульд саналаа өглөө. Эхний шатны сонгуулийн санал хураалт уулархаг бүс нутагт 4500 орчим санал авах байр өнгөрсөн Ням гаригийн өглөөний 7 цагаас оройн 17 цаг хүртэл сонгогчдын саналыг авсан. Балбын сонгуулийн ерөнхий хорооноос эхний шатны сонгуулийн санал хураалт, 65 хувьтай явагдсаныг мэдэгдлээ. Сонгуулийн хоёрдахь шатны санал хураалт ирэх 12-р сарын 7-нд болох юм байна.

Ингээд сонгуулийн эцсийн дүнг 12-р сарын дундуур зарлаж, шинэ ерөнхий сайдыг томилно. Балба улсад анхны парламентын сонгуульд 18-аас дээш насны 15,7 сая иргэн байна. Тус улсын парламентын танхимын 275 суудлын төлөө 4200 хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Балба нь 10 гаруй жил иргэний дайнтай байсны эцэст 2008 онд хаант засгаа халсан юм. Ингээд шинэ үндсэн хуулиа баталснаар Балба 7 мужтай холбооны бүгд найрамдах засаглалтай болжээ. Балбын шинэ үндсэн хуулийн дагуу болж байгаа парламентын анхны сонгуулийн санал хураалт 2үе шаттай болж байгаа юм байна.

Балбын ард түмэн шинээр бүрдэх засгийн газар нь 2015 онд болсон газар хөдлөлтөнд өртсөн бүс нутгуудад бүтээн босголтын ажлыг түргэвчилнэ гэсэн итгэл найдвар тээж байгаа юм байна. 2015 онд болсон байгалийн гамшгийн улмаас Балбад 9000гаруй хүн амь насаа алдаж, нийслэл Катманду хотод олон мянган байшин барилга сүйдсэн.

Гэвч Балбын хуучин засаг захиргаа гамшгийн дараах сэргээн босголтыг маш удаан хийж, зарим иргэд нь орох оронгүй, тусламжийн майхан саванд хоног төөрүүлж байгаагаа ярьжээ. Иймд Балбын энэхүү сонгуулиар сонгогдсон шинэ засаг захиргаа улс орноо гамшгаас сэргээн босгох ард иргэдийнхээ аж байдлыг сайжруулах том үүрэг хариуцлага хүлээх нь гэж олон улсын ажиглагчид харж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Балбын ард түмний 65 хувь нь парламентын анхны сонгуульд саналаа өгчээ   
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй