Говь-Алтай аймгийн албан байгууллагуудын дарга нарын шуурхай хуралдааныг байгуулага тус бүрт шинэ санаа санаачилагат тулгуурлан зохион байгуулж байхаар боллоо. Энэ өдөр гэр бүл хүүхэд залуучуудын газарт зохион байгууллагдлаа. Нэгдүгээрт хүүхэд аяныг өрнүүлж байгаатай холбоотой мэдээлэл хийгдэж аяныг эхлүүлсэн юм.
Долоо хоног явагддаг шуурхай хуралдаан нь албан байгууллага бүр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс цаг үеийн хойшилуулашгүй ажил үйлчилгээ ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор зохион байгуулдаг.
Энэ удаагийн шуурхай хуралдаанаар аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хүчирхийллийн эсрэг аяны хүрээнд хүүхдийн эсрэг бүхий л төрлийн хүчирхийллийг бууруулах зорилгоор нэгдүгээрт хүүхэд аяныг өрнүүлж байгаатай холбоотой мэдээлэл хийгдэж аяныг эхлүүллээ.
Хүүхдийн хүсэл мөрөөдөл зорилго тэмүүллийг нэгдүгээрт тавьж үзэл бодол, санаачилгыг нь дэмжих, авьяас, чадварыг нь нээн илрүүлэх зорилготой тус аян нь энэ оны арваннэгдүгээр сарын 20-оос ирэх сарын 20-ны үргэлжлэх юм байна.
Аяны хүрээнд Говь-Алтай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хөдөлмөрчдыг нэгдэхийг уриалсан юм.
Аяны эхэнд аймгийн төрийн албан байгуулагуудын дарга нар ажилтан, албан хаагчид нэгдүгээрт хүүхэд аянд нэгдэж хүүхдийн төлөөх хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулахаар боллоо. Мөн түүнчлэн аймаг орон нутгийн удирдлагын зүгээс 2018 онд төсөвлөгдсөн хөрөнгийг зөв зохистой зарцуулахаар зөвлөлдөж агентлагуудын дарга нарыг энэ онд хийсэн ажилаар нь бодит үнэлгээ тавьж ажиллахаар болоод байгаагаа дуулгалаа.
Өнгөрсөн долоо аймагт хоногт тарваган тахлын шижиг бүхий тохиолдол илэрсэн ч эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу шинжилгээг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр түргэн шуурхай хугацаанд тарваган тахал биш болох тогтоогдож, бүх хорио цэээрийг цуцалсан байна.Аймгийн сургууль цэцэрлэгийн хоол хүнсний аюулгүй байдалд холбогдох албнаас хяналт тавьж, одоогоор ерөнхий боловсролын дөрвөн сургууль, есөн цэцэрлэг орон нутагт хоол хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа байгууллагаас шууд авахаар гэрээ хийгдээд байна.
| Говь-Алтайнхан энэ удаа хүүхдүүдийг онцоллоо | ||
| Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.