Их Британийн хатан хаан 2-р Элизабетийн ач Диана гүнжийн бага хүү ханхүү Харри Америкийн цуврал киноны од жүжигчин Меган Марклтай ирэх 2018 оны хавар гэрлэх гэж байгаа тухайгаа зарлалаа. Хосуудын сүй тавих ёслол энэ сарын эхээр, Кенсингтон ордонд, гэр бүлийн хүрээнд болжээ. Ханхүү Харри жүжигчин Меган нар өнгөрсөн 2016 оны 7-р сараас хойш болзож эхэлсэн байна.
Одоогоос хэдэн жилийн өмнө Челси хэмээх чинээлэйг айлын бүсгүйтэй дотносож олон жил үерхсэн найз бүсгүй нь хатан хааны гэр бүлийн гишүүний хүнд хэцүү үүргийг түүнтэй хамт үүрэлцэж явахаас татгалзсан дараа ханхүү цэргийн алба хүмүүнлэгийн үйлсдээ илүү анхаарах болсон билээ. Тэрээр 19 насандаа анхны хүмүүнлэгийн сангаа нээж хүн амын дөрөвний нэг хувь нь ДОХ/ХДХВ-ээр өвчилсөн Лесото хэмээх Африкийн ядуу буурай орны хүүхэд багачуудад туслаж эхэлсэн. Үгээгүй ядуу өвчин зовлонтой хүүхдүүдэд хандивын мөнгө босгох амаргүй ажлынхаа хажуугаар тэрээр армид сурсан эрдмээ харуулж Афганистанд нууцаар 77 хоног алба хаасан юм.
Сүйт бүсгүй Меган Марклын хувьд өдгөө 36 настай Америкийн Сүйтс хэмээх телевизийн цуврал киноны дүрээр, нэрд гарсан жүжигчин юм. Хосууд анх хэрхэн танилцсан тухайгаа, БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа, найзуудын үдэшлэг дээр танилцсан байна. Тухайн үед, ханхүү Харри жүжигчин бүсгүйг цуврал киноны од гэдгийг нь мэдэдгүй байсан тухай мөн өмнө нь Сүйтс киног үзэж байгаагүй гэдгийг хэлсэн байна.
Ханхүү Харригаас 3 насаар эгч түүний сүйт бүсгүй 2011 онд жүжигчин Треврор Энгелстей гэрлэж, 2 жилийн хугацаанд хамт амьдарч байгаад салжээ.
| Их Британийн ханхүү Харри жүжигчин Меган Марклтай гэрлэнэ | ||
| Үзсэн: 2393 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.