Шууд Chart

Говь-Алтайд цэргийн тангараг өргөх ёслол болж, ОБЕГ-ынханд шагнал гардууллаа

2017-11-29 11:59:05

Говь-Алтай аймагт цэргийн тангараг өргөх ёслол, аймгийн онцгой байдлын алба хаагчдад цэргийн цол, төрийн дээд одон медаль, ОБЕГ-ын шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Эх орон элгэн түмнийхээ аюулгүй байдалд амь насаа үл хайрлан зүтгэж яваа хүчний байгууллага бол онцгой байдлын албан хаагчид байдаг.

Онцгой байдлын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдад шагнал гардуулах үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангийн захирагч хурандаа Ганхуяг, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ганзориг,  Есөнбулаг сумын засаг дарга Дагва нар оролцож шагнал гардууллаа. 

Цэргийн хүндэт медалиар гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Энхболд, шудрага журам медалиар эрэн хайх, аврах бүлгийн аврагч-химичин ахлах ахлагч Алтансүх, хугацааны ахмад цолоор нягтлан бодогч ахмад Наранбаяр, ОБЕГ-ын жуух бичигээр хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах дэслэгч Баярцэцэг, гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Санжаа нарыг шагланаа.

Баярын бичгээр ахлах нягтлан бодогч ахмад Нанзаддорж, гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Ганцог, албаны төлөө 1,2,3 дугаар зэргийн тэмдгээр гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Заяабаатар, аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Амартүвшин, Нэргүй, Мөнхбаатар, Баян-Уул сум дахь улсын нөөцийн нярав Эрдэнэчимэг нар шагнагдлаа.

Мөн энэ үеэр онцгой байдлын албанд шинээр томилогдсон гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч дэд ахлагч Содбаяр цэргийн тангараг өргөсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говь-Алтайд цэргийн тангараг өргөх ёслол болж, ОБЕГ-ынханд шагнал гардууллаа   
Үзсэн: 970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй