Норвеги улс 2020 он гэхэд үүрэн харилцаа холбооны 5G сүлжээг эх орон даяараа нэвтрүүлэхээр зорьж байна. Тодруулбал, тус улсын үүрэн холбооны оператор Теленор компани энэ сүлжээний туршилтыг амжилттай хийжээ. Энэ нь өнөөдрийн бидний ашиглаж байгаа интернет хурднаас 100 дахин хурдан байх гэнэ. Түүнчлэн Швед, Дани зэрэг улс 5G сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
5G сүлжээ нь дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээг ашигласнаар бүтэн киног нүд ирмэхийн зуур татаж үзэх, эмч нар алсын зайнаас мэс засал хийж, жолоочгүй автомашиныг удирдлагаар хангах гээд маш олон давуу талтай талаар эх сурвалжууд онцолсон юм. Ялангуяа дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд жолоочгүй автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа энэ үед, энэ сүлжээ нь хамгийн их ач холбогдолтой юм.
Харин БНСУ ирэх 2018 оны өвлийн олимпийн наадмын үеэр, "Samsung" корпорац 5G сүлжээг түр хугацаагаар нээхээр зорьж байна. Хэрэв тус ажил биеллээ олбол БНСУ 5G-г нэвтрүүлсэн анхны орон болох юм. Солонгост 5G-гийн хэрэглээ бусад улсуудтай харьцуулахад хамаагүй илүү хэрэгцээ шаардлагатай юм. Тус улс ирэх 2020 хүртэл 5G сүлжээг хөгжүүлэхэд 1,5 тэрбум америк долларыг зарцуулахаар төсөвлөсөн байна. Түүнчлэн, Хятадын Хуавей компани ч мөн адил Москвагийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа талаар ч мэдээлжээ.
| Норвеги улс 2020 он гэхэд 5G сүлжээг нэвтрүүлнэ | ||
| Үзсэн: 2433 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.