НАСА-гийн эрдэмтэд Ангараг гарагийг судлах ажлынхаа хүрээнд бүтээж байгаа судалгааны төхөөрөмждөө зориулж шинэ төрлийн дугуйг зохион бүтээсэн байна. Энэ нь ангараг гарагийн гадаргуу дээрх ямар ч бартаа саадыг давах давуу талтай юм байна.
АНУ-ын Үндэсний агаар сансрын захиргаа Ангараг-2020 төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ангарагийн явагчийг улам хөгжүүлэхээр зорьж байгаа. Энэ хүрээнд шинэ төрлийн дугуйг бүтээх ажлаа эхлүүлээд эхнээсээ туршилт судалгаагаа хийсээр байгаа юм. Энэ дугуйг дэлхийн шилдэг үйлдвэрлэгч Гүүдиэр компанитай хамтран бүтээсэн байна. Хийлэх шаардлагагүйгээр ашиглах зориулалтын дугуй бүтээх ажил 2000 оноос эхэлсэн байдаг. Сар болон ангараг гарагийн гадаргуу дээрх чулуу маш хурц байдаг тул хагардаггүй, элэгддэггүй дугуй байх шаардлагатай. Мөн бас маш уян хатан чанартай төдийгүй бат бөх дугуй байх хэрэгтэйг онцолж байна. Үүнийг хийхийн тулд нибитол гэж нэрлэгддэг титан никел материалыг ашиглан бүтээсэн юм. Инженерүүдийн хэлж байгаагаар энэ дугуй нь гадаргуугийн хэлбэр, хэмжээнээс шалтгаалан 10 хувийн деформацийн өөрчлөлтийн дараагаар эргээд хэвэндээ ордог шинж чанартайг онцолжээ.
Үүнээс гадна хүнд даацыг тэсвэрлэхүйц гинжин холбоосыг бий болгож өгсөн байна. Энэ хүрээнд энэ төрлийг дугуйг зөвхөн өөр бусад гарагийн гадаргуу дээр явагчид суурилуулах бус дэлхийд үйлдвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгааг хэлжээ. Тодруулбал, голдуу бартаат зам туулагч тээврийн хэрэгсэл, цэргийн техник хэрэгсэл, хөдөө аж ахуйн болон нисэх онгоцны салбарт түлхүү хөгжүүлэх нь илүү ач холбогдолтой гэж мэдээлсэн байна.
| НАСАГ-ийн инженерүүдийн ангараг гарагийн гадаргуу дээр явагч төхөөрөмжийн дугуйг бүтээжээ | ||
| Үзсэн: 1413 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.