2021 он гэхэд Зүүн Германы төмөр зам салбартаа дэлхийд анх удаа устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг галт тэргийг нэвтрүүлэхээр болсон байна. Энэ талаар Германы доод Саксоны төмөр замын компанийн зүгээс мэдэгдсэн юм.
Францын инженерийн салбарын томоохон компани болох Элстом устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг 14 ширхэг галт тэргийг германы төмөр замын “LNVG” компанид нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан талаар мэдээлсэн байна. Эх сурвалжуудын өгсөн мэдээлэлд дурдснаар, тус гэрээнд зааснаар 2021 оны 12-р сараас эхлэн Германы Куксхафен, Бремерхафен, Бремерферде болон Букстенуде гэх хотын хооронд эдгээр устөрөгчийн галт тэрэг нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхлэх юм байна. Устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг галт тэрэгний дээд хурд нь 140 км цаг хүртэл хурдлах юм. харин нэг удаагийн тээвэрлэлтээрээ 1000 км хүртэлх зам туулах боломжтой гэж онцолжээ. Ингэснээр дэлхийд хамгийн анх удаагийн байгаль дэлхийд хор хөнөөлгүй түлш зарцуулдаг, цахилгаан эрчим хүчний эх үүсгэвэрт холбогдоогүй төмөр замын тээврийн хэрэгсэл болох юм байна.
| Герман дэлхийд анх удаа устөрөгчийн галт тэргийг ашиглаж эхэлнэ | ||
| Үзсэн: 2065 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.