Шууд Chart

Lane Cruise систем ямар ч автомашиныг автомат жолоодлоготой болгож хувиргана

2017-11-30 11:38:48

 Автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд олон улсын технологийн үзэсгэлэнгийн үеэр өөрсдийн бүтээсэн автомат жолоодлоготой тээврийн хэрэгслээ танилцуулсаар байна. Харин эдгээрээс уламжлалт санааг өөрчилж чадсан нэг бүтээл бол ямар ч төрлийн энгийн автомашиныг автомат жолоодлоготой болгон хувиргадаг суурилуулагч систем юм. Канадын Икс-Матик нэртэй гарааны компанийн инженерүүдийн зохион бүтээсэн энэ системийг ЛейнКрүүз гэж нэрлэдэг юм байна.

Тээврийн хэрэгслийг өөрөө явагч болгон хувиргах энэ систем үндсэн 5 хэсгээс бүрддэг юм. Үүнд, төв процессор, урд талын хяналтын камер, мэдрэгч төхөөрөмж, мөн жолооны хүрдний болон хөлийн хааз гишгэх хэсгийн удирдлагын төхөөрөмж зэрэг багтдаг байна. Бусад төрлийн системээс гадна газарзүйн байршил тодорхойлогч Жи-пи-эсийн төхөөрөмжгүй, бусад хэдэн төрөл зүйлийн заалт хэмжигч үгүй тул үнийн хувьд хямд тусаж байгаа юм. Жолоодлогын талаарх мэдээллийг хянах зориулалтын дэлгэцийг суурилуулах шаардлагатай юм байна.

Үүнд энгийн планшетийг ашиглажээ. Энэ системийг хөгжүүлэгчид энэ төхөөрөмжийг жолоочийн гарыг амраах зориулалтын анхан шатны туслах төхөөрөмж гэдгийг онцлоод бүрэн бие даасан автомат төхөөрөмж хараахан биш хэмээн мэдээлжээ.

Нэмэлт хэд хэдэн хөгжүүлэх шаардлагатай ажлууд байгаа гэж хөгжүүлэгчид нв мэдээлсэн байна. Эхний удаагийн туршилт амжилттай болсон тул хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа талаар онцоллоо. Канадын зохион бүтээгчдийн хэлж байгаагаар 2 жилийн дараа гэхэд худалдаанд ойролцоогоор 1500 америк доллараар борлуулахаар төлөвлөж байгаа хэмээн мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Lane Cruise систем ямар ч автомашиныг автомат жолоодлоготой болгож хувиргана  
Үзсэн: 2256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй