Шууд Chart

Цагаан ордон зул сарын баярын гацуураа засчээ

2017-11-30 12:34:49

Жил бүрийн зул сарын баярын өмнө Цагаан ордон баярын чимэглэлээ зүүж, зул сарын уур амьсгал Америк даяараа орсныг ард иргэд, олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн хувьд энэ зул сарын баяр Цагаан ордонд тэмдэглэх гэж байгаа хамгийн анхны баяр юм.

Энэ утгаараа сүлд модоо их өвөрмөц, чамин чимэглэж өгсөн байна. Энэ жилийн хувьд Цагаан ордонд нийтдээ 53 ширхэг гацуур засч, чимэглэжээ. Мөн ордныг чимэглэхэд зориулж 71 хэлхээ чимэглэл, 3000 метр тууз, 300 метрийн урт цэцгийн хэлхээ, 18 мянган гэрэл, 12 мянган ширхэг тоглоом ашиглажээ. Цагаан ордны хамгийн гол хэсэг болох Хөх өргөөнд хамгийн гол гацуурыг зассан байна. Энэхүү гол гацуур модоо Хойд Каролинагийн Жефферсон дахь Пик фермээс авчруулжээ.

1966 оноос хойш АНУ-ын Зул сарын модны Үндэсний ассоциацаас Цагаан ордонд хамгийн сайхан моддыг шилж сонгон нийлүүлсээр иржээ. 2017 оны зул сарын баяраар Цагаан ордон нийт 100 гаруй хүлээн авалтыг зохион байгуулж, нийтдээ 25 мянга гаруй зочид хүлээн авахаар төлөвлөж байна. Хамгийн эхний хүлээн авалт ирэх сарын 1-нд буюу маргааш хэвлэл мэдээллийнхэнд зориулсан зул сарын хүлээн авалтаар эхлэх юм байна.

 

























Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагаан ордон зул сарын баярын гацуураа засчээ  
Үзсэн: 2282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй