Шууд Chart

Facebook болон Airbus компани интернетийн цацалтыг нэмэгдүүлэх зорилгоор нисдэг дрон бүтээжээ

2017-11-30 12:29:56

Өнөө цагт интернетийн сүлжээ дэлхийн өнцөг булан бүрт хүрээд байгаа. Гэсэн хэдий ч дэд бүтцийн хөгжлийн хэмжигдэхүүнээс шалтгаалан зарим орны бүс нутагт интернетийн сүлжээ хүрч очих боломжоор хязгаарлагдаж байгаа юм. Үүнийг шийдвэрлэх гарцуудын нэг бол нисдэг дроныг ашиглан интернет түгээгч төхөөрөмж болгон ашиглах юм. Энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Фейсбүүк болон Эйрбааз компани хамтран ажиллаж байгаа юм байна.

Дэлхийн томоохон хоёр каомпани хамтран интернетийн цацалтын цар хүрээ, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр нарны эрчим хүчээр ажилладаг нисдэг дроныг бүтээжээ. Туршилтууд аль хэдийнээ эхлээд байгаа юм. “Экүйла Юав” нэртэй дроныг бүтээх ажлын зорилго бол агаарт буюу өндөрт хөөргөсөн нисэгчгүйгээр өөрөө нисдэг төхөөрөмжийг хиймэл дагуул болгон хувиргаж, автомат удирдлагатай нисэх төхөөрөмж бүтээх төлөвлөгөө юм байна. Энэ хүрээнд олон улсын агаарын хилийн хууль дүрмийг мөрдөх шаардлагатайг ч онцолсон юм.

Мөн олон улсын цахилгаан холбоонд энэ төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх , интернетийн цацалтыг нэмэгдүүлэх тал дээр хэд хэдэн хамтын ажиллагааны саналуудаа ч илгээгээд байгаа юм байна. Энэ төхөөрөмж 5000 ваттын эрчим хүч хуримтлуулагч батарейгаар тоноглогдсон хүчин чадалтай юм. Агаарт хөөргөсөн тохиолдолд 12 хүний бүрэлдэхүүнтэй удирдлагын багийн хяналтанд ажиллана.

Хэрэв туршилт судалгаа амжилттай, төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл 2019 оны 10-р сард болох Олон улсын цахилгаан шуудан холбооны бага хурлын үеэр албан ёсоор танилцуулахаар төлөвлөж байгаа талаар 2 компанийн зүгээс мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Facebook болон Airbus компани интернетийн цацалтыг нэмэгдүүлэх зорилгоор нисдэг дрон бүтээжээ  
Үзсэн: 2258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй