БНХАУ-ын Хятадын төмөр замын компани дэлхийд анх удаа, жолоочгүй галт тэргийг амжилттай туршжээ. Энэхүү галт тэрэг нь өөртөө хэд хэдэн онцлог давуу талыг агуулсан байна. Тухайлбал, заавал төмөр зам шаардлагагүй бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийн замд ашиглаж болно. Олон нийтийн зам дээр зурж тэмдэглэсэн цагаан зураасыг галт тэрэг мэдэрч, тэр цагаан зураасын дагуу явах учраас, уламжлалт галт тэрэгний зам барих шаардлагагүй болж байгаа юм. Ингэснээр эдийн засагт ч тодорхой хэмнэлттэй болохыг зохион бүтээгчдийн зүгээс онцолж байгаа юм.
Түүнчлэн, бүрэн автомат галт тэрэгний давуу тал нь тогтмол хурдаар аялж, хөдлөх, хурдлах, зогсох аяллын бүх явцыг байнга хянадаг учраас, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой юм. Уг жолоочгүй буюу автомат жолоодлоготой галт тэрэг нь нийт 31 метрийн урттай бөгөөд 307 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Үүнээс гадна, зүтгүүрийг нэмэх эсвэл хасах боломжтой. Туршилт амжилттай болсон учраас, бүх шугамуудад тохируулалт хийж, 2017 оны эцсээр бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
| Дэлхийн анхны жолоочгүй галт тэрэг ирэх сард ашиглалтад орно | ||
| Үзсэн: 1489 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.