Швед улсад зөвхөн галт тэргээр нэг өдөрт 130 мянган зорчигч зорчдог байна. Тэдгээр зорчигчид тасалбар худалдан авах, эсвэл интернетээр худалдан авсан тасалбараа шалгуулж зорчдог.
Швед улс төмөр замын салбартаа микрочип бүхий тасалбар ашиглахаар төлөвлөж, туршилтын ажлуудыг хийж байна. Шведийн төрийн өмчит, төмөр замын оператор компани уламжлалт буюу одоо ашиглаж байгаа тасалбараас илүүтэй технологийн шинэ үе хэмээн нэрлэж байгаа микрочип бүхий тасалбар ашиглахаар төлөвлөж байна. Микрочип бүхий тасалбарыг зорчигч зүүн гарын сарвуу хэсэгт суулгана гэсэн үг юм.
Энэ нь зорчигчийн цаг зав, ая тухыг хангаад зогсохгүй, тасалбар шалгагч заавал ажиллах шаардлагагүй болж байна гэсэн үг. Мөн тасалбарыг онлайнаар худалдан авах зорчигчдын тоо ч нэмэгдэнэ гэж компанийн зүгээс хэтийн төлөвөө тодорхойлж байна. Зорчигч ухаалаг утсаа ашиглан тусгай микрочип бүхий тасалбартаа мөнгө шилжүүлэх боломжтой аж.
Компанийн зүгээс энэ нь зорчигчийн цаг зав, ая тухтай байдал, хурдан шуурхай үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байгаа бол судлаач болон эрдэмтэд, тухайн хүний хувийн мэдээлэл түүнийг хамгаалах тал дээр асуудал гарч болзошгүйг анхааруулж байна.
Гэхдээ энэ санаа бол Шведийн Эпицентр хэмээх мэдээллийн технологийн компаниас эхлэлтэй. Тус компани өнгөрсөн 3 дугаар сард нэгэн шинэ технологи туршсан нь микрочип бүхий түлхүүр байсан юм. Тус компани нийтдээ 150 ажилтантай. Ажилчдынхаа биед, микрочип бүхий түлхүүрийг суулгаснаар, түлхүүр ашиглах шаардлагагүй, тухайн ажилчин гарт суулгасан чипээ уншуулаад өрөөндөө нэвтрэх, цаашлаад цаг бүртгэх, компьютер зэрэг электрон хэрэгсэлд чиптэй гараа ойртуулахад л ашиглах боломжтой зэрэг маш олон давуу талыг өөртөө агуулсан байна. Энэ чип нь хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг тогтоосон байна.
| Төмөр замын салбартаа микрочип тасалбар ашиглана | ||
| Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.