"Bzzt" нэртэй уг аппликейшны тусламжтайгаар өөрийн байгаа газраасаа такси үйлчилгээг дуудах боломжтой гэнэ. Тодруулбал, Шведийн гарааны бизнес эрхлэгч компани хүрээлэн буй орчинд ээлтэй байхаас гадна хотын замын хөдөлгөөнийг багасгах зорилготой нэгэн төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь ухаалаг утсанд суурилсан шинэ төрлийн таксины үйлчилгээ юм.
Фрида Лонгнелл гэгч оюутан Готенбург хотоо аялах дуртай хэдий ч, авто замын ачаалал, завгүй их хотын амьдралаас болоод төдийлөн аялах боломжгүй байсан аж. Тэрээр Шведийн хоёр дахь том хотод энэхүү асуудлыг шийдэх гарц хайж олсон нь тус ухаалаг шинэ төрлийн автомашин гэнэ. Фрида 2014 онд гарааны компаниа байгуулж, 2015 оноос энэхүү үйлчилгээгээ нэвтрүүлж эхэлсэн байна. Одоо уг үйлчилгээ Швед улс даяар хэрэгжиж байгаа аж. Ухаалаг, байгальд ээлтэй цахилгаан автомашин нь нэг цэнэглэлтээрээ 75 км зам туулах чадвартай. Үндсэндээ уг такси нь, богино хугацаанд, аялал хийхээс гадна, уламжлалт такси үйлчилгээнээс 2 дахин хямд юм байна.
2009 онд юбер байгуулагдсанаас хойш дэлхий даяар 415 хотод 50 сая хүн 2 тэрбум удаа энэ үйлчилгээг авчээ. Энэ үйлчилгээ нь унаа яаралтай хэрэгтэй байгаа хүнийг ойрхон байгаа жолоочтой холбож өгдөг сүлжээ аппликейшн юм. Одоогоор гэрээгээр ажилладаг жолоочдоос гадна, үндсэн 8 мянган ажилтантай.
| Такси үйлчилгээнд шинэ төрлийн автомашин нэвтрүүлжээ | ||
| Үзсэн: 2405 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.