Шууд Chart

Орхон аймагт 13 жилийн дараа гурван ихэр хүүхэд мэндэллээ

2017-11-30 15:32:07

Орхон аймагт өчигдөр 08:40 цагт БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт гурван ирэх хүүхэд мэндэллээ.

Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин юм. Тэд 2кг 200, 2 кг 150, 2 кг 140 граммын жинтэй төрсөн бөгөөд эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байна.

Сонирхуулбал 13 жилийн өмнө Орхон аймгийн иргэн н.Гэрэлмаа гурван ихэр охин төрүүлж байсан аж. Ингэснээр дээрх аймагт гурван ихэр хүүхэд төрж, нэгэн гэр бүлд ховорхон баярт мөч тохиож байна.

Орхон аймгийн хэмжээнд төрөлт өмнөх оны мөн үетэй ижил хэмжээний буюу он гарснаас хойш нийт 2338 эх амаржаад байна.  

Тэгвэл тус эмнэлэгт өнөөдөр хоёр ихэр хүү мэндэллээ. Энэ баярт үйл явдлыг Орхон аймгийн удирдлагуудын зүгээс бэлэгшээн баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, улсаас хамрагдах ёстой бүхий л халамж үйлчилгээнд хамруулахаа илэрхийллээ.

Дашрамд дуулгахад ихэр хүүхдүүдэд улсаас онцгой тохиолдлын тэтгэмж олгодог. Тодруулбал, Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор дөрөв хүртэлх насны хоёр ихэр хүүхэд тус бүрд нэг удаа нэг сая төгрөг, мөн дөрөв хүртэлх насны гурван ихэр хүүхэд тус бүрд гурван сая төгрөг олгохоор тогтоосон байдаг ба одоо ч мөрдөгдсөөр байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймагт 13 жилийн дараа гурван ихэр хүүхэд мэндэллээ  
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй